Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.03.22 11:51
2061
Зудаар малаа алдсан дөрвөн мянга гаруй малчинд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлжээ

Орон нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын даргын шийдвэрийн дагуу бүс хариуцсан хөдөлгөөнт эрүүл мэндийн багуудыг ажиллуулж байгаа. Мөн эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу резидэнт эмч нарыг сумын эрүүл мэндийн төвүүдэд томилон ажиллуулж байгаа юм.

Харин өнөөдрийн байдлаар орон нутагт 9 мянга 700 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 4 мянга гаруй иргэнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг оношилгоо, сэтгэл заслын үйлчилгээг үзүүлжээ.Мөн 1400 гаруй иргэнд яаралтай тусламж үзүүлэн ажилласан байна. 

Харин хилийн зурвас бүсэд 5400 орчим бод мал бөөгнөрчээ. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮЯ болон цагдаагийн байгууллагаас хамтарсан баг гаргаж малчдад малыг нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахаар болжээ. 

Шууд: