Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.22 12:01
2031
Уран бүтээлчдээсээ нүүр буруулсан Аса аварга

80 гаруй жилийн түүхтэй Монголын циркийн уран бүтээлчид 120 гаруй жилийн насжилттай хуучин циркдээ өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хийсээр байна.  

2008 онд улсын цирк хувийн өмчид шилжиж “Аса” групп худалдан авсан.

Монгол хүн бүрийн хайрладаг, дэмждэг Асашёорюү Д.Дагвадорж аварга хайртай циркийг нь үгүй хийнэ гэж хэн санах билээ. Монгол улсад олон улсын стандартын шаардлага хангасан ганцхан байр байсан ч өнөөдөр уран бүтээлчид бэлтгэл хийх боломжгүй болгон нураажээ.

Монголын циркэд мандаж явсан үе бий. Танхим дүүрэн үзэгчтэй циркийн тоглолт долоо хоног бүр тоглогдож, хүн бүр шимтэн дурлаж, тэсэн ядан хүлээдэг байсан үе саяхан. Харин өнөөдөр  циркгүй болсон уран бүтээлчид  нурах шахсан хуучин циркдээ бэлтгэлээ хийсээр байна.

Бид циркийн нөхцөл байдлыг сурвалжлахаар Дашчойлон хийдийн хажууд байрлах хуучин циркийг зорьсон юм.

Энэхүү байр нь 1941 онд Улсын цирк гэх статусыг авсан бөгөөд хэдийнээ 120 гаруй жил сүндэрлэж буй түүхэн барилга юм.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Хэзээ мөдгүй нурах дөхсөн хуучин цирк дотор уран бүтээлчид бэлтгэлээ хийж байлаа. Цөмөрсөн шал, нурсан дээвэр, халзарсан будагтай хуучны баганууд, тоос шороотой орчинд уран бүтээлчид өглөөний 7 цагаас оройны 22 цаг хүртэл битүү хуваариар бэлтгэлээ хийдэг гэнэ.

“Өвөлдөө хүйтэн, зундаа халуун, бороо орохоор дусаал дусдаг, тоос шороотой ч гэсэн циркдээ бид хайртай. Мэргэжилдээ хайртай болохоор бид хуучин циркдээ бэлтгэлээ хийгээд болоод л байна. Стандартын шаардлага хангасан цирктэй болбол гоё л байна. Одоо бол орчин нөхцөлдөө дассан доо” гээд циркийн жүжигчин, уран нугараач Н.Мэргэн ярьж байлаа.

Монголын циркээс нүүр бууруулсан Аса аварга хэзээ уран бүтээлчдийг ивээлдээ авах вэ?

Шууд дамжуулалтыг үзэх: