Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.03.25 15:23
2212
Амиа алдсан 10 иргэний үхлийн шалтгаан архи байв уу

СХД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 23нд нэг айлын гэрт 10 иргэн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Харин шалгалтын ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Тиймээс Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар угаартаж амь насаа алдсан 10 иргэний ар гэрийнхэнтэй нь уулзаж, СХД-ийн засаг даргын тамгын газрын нөөц хөрөнгөнөөс айл тус бүрд буцалтгүй тусламж үзүүлжээ. Харин амиа алдсан иргэдийн ар гэрийн зүгээс архинд донтох эмгэгтэй хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг байгуулж өгөхийг хүсжээ. Мөн өнөөдрийн байдлаар амиа алдсан иргэдийн задлан шинжилгээний хариу эцэслэгдэн гараагүй байна. Эцсийн дүгнэлт гарсны дараа олон нийтэд ил мэдээллэнэ гэлээ. 

Шууд дамжуулалт: