Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Спорт
2024.03.27 12:10
1177
Лэброн Жеймс-гүй Лэйкерс хоёр удаа нэмэлт цаг сунгаж Баксыг талбайд нь хожлоо

Л.А. Лэйкерс энэ улиралд 40 хожил 32 хожигдолтойгоор тааруу амжилт үзүүлж байгаа. Харин Милоуки Бакс 46-26 гэсэн үзүүлэлтээр дорнод бүсийн тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж яваа. Тус хоёр багийн энэ улирлын хоёр дахь учраа Милоуки Бакс багийн талбайд боллоо. Зочин баг Лейкерсийн хувьд гэмтэл бэртлийн улмаас супер од Лэброн Жеймс-гүй тус тоглолтод оролцсон юм. Тоглолтын эхнээс талбайн эзэд давамгайллыг өөрийн талд авч 10 гаруй онооны тэргүүллийг 4 дүгээр үеийн дунд хүртэл хадгалж чадсан. Харин 4 дүгээр үеийн сүүлийн зургаан минутаас эхлэн талбайн зочдын ээлж дараалсан довтолгоонууд амжилттай болж оноог тэнцүүлснээр тоглолт нэмэлт цагт шийдэгдэхээр болсон юм. Ингээд хоёр ч удаа цаг сунган тоглосны эцэст Лэйкерс талбайн эздийг 128-124-ийн харьцаатайгаар буулгаж авлаа.

Лэйкерс багийн супер од Энтони Дэвис өнөөдөр 52 минут тоглож 34 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн нь багаа хожилд хүргэлээ.

Энтони Дэвис - 34 оноо, 23 самбар, 4 хаалт 

Остин Рийвс - 29 оноо, 14 самбар, 10 ассист

Ди'Анжело Рассел - 29 оноос, 7 самбар, 12 ассист