Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ярилцлага
2024.03.27 17:18
3450
Б.Цолмон: Иргэд угаар мэдрэгч тараасан бол солих зайг нь ч өг гэдэг

Энэ сарын 23нд 10 иргэн нэг дор угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Харин 2020 оноос угаар мэдрэгчийг айл болгонд тарааж, суурилуулж, хэрхэн хэрэглэх зааварчилгааг нь өгч байсан. Гэвч иргэд угаартах цаашлаад амь насаа алдсан тохиолдлууд өнөөдрийг хүртэл гарсаар байна. Тиймээс гэр хорооллын иргэд гэртээ угаар мэдрэгчтэй байна уу, хэдэн хувь нь зөв ашиглаж хэрэглэж заншсан талаар сурвалжиллаа.

Иргэд шахмал түлш хэрэглэж л байвал угаар мэдрэгчийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Учир нь шахмал түлшний угаарын хий ямар нэгэн амт, өнгө, үнэргүй. Тиймээс утаа мэдрэгчгүй иргэд өөрсдийгөө угаартаж байгааг ч мэдэлгүй угаартах эрсдэлтэй. 

Тиймээс 32-ийн тойрог хавьцаа амьдардаг нэг айлыг сонгож очиход угаарын хий мэдрэгчээ тогтмол ашигладаг ч хэт хол байршуулсан зөрчилтэй байсан юм. Учир нь угаар мэдрэгчийг зуухан дээр доош харсан байрлалтай байршуулах ёстой. Харин зуухнаасаа хол байршуулах нь угаар хэт их тархсан хойно л угаар мэдрэгч ажиллах эрсдэлтэй юм. 

Өнөөдрийн байдлаар цахилгаанд залгадаг угаарын хий мэдрэгчийг нийслэлийн 7 дүүргийн 70 мянган өрхөд суурилуулж өгчээ. Гэвч дээрх суурилуулж өгсөн угаар мэдрэгчийн 60 орчим хувь нь л ажиллагаатай буюу хянах боломжтой байгааг нийслэлийн сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цолмон хэлж байлаа. Цахилгаанд залгадаг төхөөрөмжийг иргэд эвдэлж гэмтээх, цахилгаанаасаа салгах, далд хийх, бусдад дамжуулах  тохиолдлууд нийтлэг гарч байна. Мөн хуруу зай хийдэг утаа мэдрэгчийг 2 удаагийн давтамжтай иргэдэд тарааж өгсөн.  Гэвч иргэд зайг нь сольдоггүй байна. Чухам яагаад зайг нь солихгүй байгаа шалтгааныг нь тодруулахад санхүүгийн боломжгүй гэх хариултыг өгдгөөс гадна танайх сольж өгдөггүй юм уу гэх хариултыг өгдөг байна. Тиймээс энэ мэт шалтгаанаар угаар мэдрэгчгүй айлуудын тоо нэмэгдсээр байна. 

Мөн угаар мэдрэгчээ зөв байршуулах шаардлагатай. Угаар мэдрэгчийг унтдаг хэсгээсээ 1-2 метрийн зайд, таазанд тогтоож өгснөөр угаарын хий алдагдахад хурдан мэдрэгдэж, хяналтын төвд дохиолол очдог байна. 

Ханан пийшинтэй айлууд жилдээ нэг удаа яндангаа хөөлөх бол монгол гэрт амьдардаг нарийн яндантай айлууд  7 хоног бүр хөөлөх шаардлагатай. Яндангийн сойлтыг бүрэн хааснаар угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс яндангийн сойлтыг хэрэглэхгүй байхыг зөвлөлөө. 

Иргэн: Угаарын хий мэдрэгч сайн ажилладаг. Манайх нүүж ирсэн цагаасаа хойш буюу 6 жил  байнга хэрэглэж байгаа. Би ерөөсөө салгадаггүй. Одоо байршлыг нь сольж зөв газар нь өлгөнө гэлээ. 

Тавантолгой түлш ХХК-ийн хяналтын ажилтнаас үргэлжлүүлэн мэдээлэл авлаа. Хяналтын ажилчид сардаа 1-2 удаа иргэдийн гэрээр орж утаа мэдрэгчээ хэрхэн зөв ажиллуулах заавар зөвлөмжийг өгдөг. 1 хянагч 260-300 гаруй өрхийг хариуцан ажилладаг. -Иргэд хаалтаа бүрэн хааж угаартах тохиолдол их гарч бана. Танай хороонд ийм тохиолдол гарч байсан уу? -Гараагүй. Миний хариуцсан хороонд гарч байгаагүй. Гэхдээ манай хороонд өвөл нэг айл угаартсан. 14-р хороонд. Тэр айл галлагаагаа буруу хийсэн байсан. Цогин дээр шуудайтай нүүрсээ шууд хийсэн байсан.Тэгээд өөрсдөө унтчихсан. Тэр нь уугьж байгаад угаартсан тохиолдол гарсан гэлээ.

Мөн хяналтын ажилчидтай зүй бусаар харилцаж өөдөөс нь зуудаг нохойгоо тавьсан тохиолдол ч гарч байсан талаар тэрээр ярьж байлаа. 

Харин угаар мэдрэгчтэй байснаар өөрийн болон хайртай гэр бүлийнхээ амь насыг учирч болох эрсдэлээс сэргийлэх боломжтой юм. тийм учраас айл бүрийг угаар мэдрэгчээ зөв тогтмол хэрэглэж хэвшихийг зөвлөж байна. 

Шууд дамжуулалт: