Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.03.29 10:17
1136
Өмнөд Африкт 46 хүний амь нас эрсэджээ

Өмнөд Африкт 46 хүний ​​сууж явсан автобус гүүрнээс жалганд унаж шатжээ. Энэ ослоос 8 настай хүү ганцаар амьд үлдэж хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгджээ.  

Зорчигчид нь Ботсвана улсын нийслэл Габороне хотоос Өмнөд Африкийн хойд хэсэгт орших Мориа хотод Улаан өндөгний баярын үйл ажиллагаанд оролцохоор зорчиж явсан мөргөлчид байжээ

Ихэнх цогцос нь танигдахын аргагүй шатаж, зарим нь нь нурангид дарагдсан эсвэл ослын газар таарагдсан байна.

Тус автобус нь Ботсвана улсын дугаартай байсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлсэн, харин зорчигчдын харьяаллыг шалгаж байгаа хэвээр байна.

BBC мэдээлж буйгаар Өмнөд Африкийн тээврийн сайд Sindisiwe Chikunga ослын газар очиж газар цогцсуудыг эх оронд нь авчирч, ослын шалтгааныг бүрэн судлахад тусална.

Эх сурвалж: Sky News