Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.03.29 11:34
3327
Японд "Beni-Koji" бэлдмэл хэрэглэсэн хүмүүсээс дахин хоёр хүн нас барлаа

Японы эм үйлдвэрлэгч Kobayashi Pharmaceutical компаний "бени-кожи" найрлагатай эрүүл мэндийн нэмэлт тэжээлийг хэрэглэсэн олон хүн эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Энэхүү эрүүл мэндийн нэмэлт тэжээл нь кожи хэмээх будаа агуулсан холестерин буулгах эмчилгээний зориулалттай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.  

Пүрэв гарагийн байдлаар тус нэмэлт тэжээл уусны дараа нас барсан хүмүүсийн тоо дөрөв болж нэмэгдсэн байна. Мөн 100 гаруй хүн бүтээгдэхүүнээс улбаатай бөөрний өвчлөлөөр эмнэлэгт хүргэгдээд байна.