Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.29 11:52
1584
Х.Булгантуяа: Бид хүн амаа өсгөх бодлогыг хэрэгжүүлэх чухал ч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагаас дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн тэтгэвэр, тэтгэмж нэмэх тухай болон цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх боломжтой эсэх асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, "Дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ. Хүртээмжийг нэмэгдүүлэх, хоцрогдлыг арилгах зорилгоор орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдынхаа цалинг илүү нэмж байгаа. Учир нь PISA олон улсын судалгааны үр дүнг харахад орон нутгийн сурагчид хотоос 2,5 жилийн хоцрогдолтой байна. Бид нийслэл рүү илүү давуу байдал үүсгээд байгаа учраас ийм ялгаа үүсээд байна. Тийм учраас цалин, тэтгэврийн нэмэгдэл орон нутагт илүү бий.

Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэхээр тусгасан. Энэ жил сонгуулийн тухай хуулиараа халамжийн хөтөлбөрүүдийг хориглодог. Тийм учраас 2025 онд цалинтай ээжийн мөнгийг 2-3 дахин нэмэхээр төсөвлөөд сангийн яам руу илгээсэн. Үүний тулд халамжийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар оруулж батлуулах шаардлагатай. 

Нэг ээжид цалинтай ээжийн 50 мянган төгрөг олгоход нэг жилд 100 тэрбум төгрөг болдог.

1990 оноос 2015 оны хооронд төрөлт буурсны гор их гарсан. Тийм учраас бид хүн амаа өсгөх бодлогыг хэрэгжүүлэх чухал ч гэсэн нөгөө талаараа халамжийн бодлогыг данхайлгаж болохгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: