Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.29 13:19
2739
Б.Баттөмөр: Би нэр цэвэр хүн

Өнгөрсөн амралтын өдрөөр МАН-ын бага хурал болж нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг баталсан. МАН-аас авлигал албан тушаалын хэрэгт холбогдоогүй, нэр цэвэр гишүүдээ сонгуульд оролцуулна гэж мэдэгдсэн. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс сонгуульд нэр дэвших эсэх асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, "Нэр цэвэр гишүүдээ сонгох намын ажил. Би бол ямар ч хулгай хийгээгүй. Хоёр жилийн өмнө нүүрсний хэрэгт холбогдуулж намайг нэг сар ёс хоног шалгасан. Тэгээд гэм буруугүй гэдгийг нь баталсан.

Намын удирдлагууд сонгуульд нэр дэвш гэвэл дэвшинэ, дэвшихгүй гэвэл дэвшихгүй.

Миний хувьд хоёр удаа сонгогдохдоо Монгол улсын эдийн засагт онц ач холбогдолтой олон хуулийг батлуулсан. Тухайлбал уул уурхайн эрдэс баялгийн биржийн хууль байна. Өнөөдөр төлбөрийн тэнцэл, төсвийн тэнцэл ашигтай гарч байгаа. Би хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Би нэр цэвэр хүн" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: