Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.22 15:27
967
Дүрэмгүй жолооч нарт бяцхан үрсийнхээ амийг өгсөөр байх уу!

2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхэд амь насаа алдсан бол 2020 оны эхний найман сарын байдлаар зам тээврийн осолд 317 хүүхэд өртөж, 48 хүүхдийн амь нас хохирсон.

Харин 2022, 2023 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 103 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Үүний 70 хувь нь 10-аас доош насны хүүхдүүд байна.

2022 оны аравдугаар сард жолоодох эрхгүй хэр нь замын хөдөлгөөнд оролцсон Ч.М нь долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан. Гэтэл хэрэгт холбогдогчийн жолоо барих эрхийг гурван жилээр хасаж, зорчих эрхийг хоёр жил хязгаарлах ял оноосон байдаг.

АНУ-д автомашин жолоодож яваад хүний амь нас хохироосон, эд хөрөнгө сүйтгэсэн бол 15-30 жилийн хорих ял оноож, хамгийн багадаа 10 мянган доллароор торгодог. Харин жолоодох эрхгүй хүний эрхийг хасдаг тогтолцоо манай улсад л бий...

Хамгийн сүүлд л гэхэд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд явган хүний замаар явж байсан 6 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 16 настай охин газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч нийгмийг цочроогоод байна. Энэ мэт олон хэрэг шил даран гарсаар байхад хуулийн заалт нь ийм юм гэсээр хүн дүрст араатнуудын зорчих эрхийг хязгаарлаж, хэдэн төгрөгөөр торгоод л өнгөрсөөр байх уу?