Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.29 09:24
396
Австралид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хуулийг чангатгахын шаардан жагсаж байна

Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ихээр гарсантай холбогдуулан Австрали даяар олон мянган иргэд жагсаж байна.

Жагсагчид жендерт суурилсан хүчирхийллийг  үндэсний хэмжээнд онц байдал зарлаж, таслан зогсоохын тулд хүчирхийллийн эсрэг хуулийг илүү чангатгахыг шаардаж байгаа аж.

Австралид энэ он гарснаас хойш дунджаар дөрвөн өдөрт нэг эмэгтэй амиа алдсан байна.

Жагсаалын зохион байгуулагчдын нэг Мартина Феррара:

“Засгийн газар жендерт суурилсан хүчирхийллийг анхаарч, хүлээн зөвшөөрч яаралтай арга хэмжээ авахыг бид хүсэж байна."

"Бид бүх засгийн газрын соёл, хандлага, хууль эрх зүйн тогтолцоо, арга барилыг өөрчлөх хэрэгтэй"

"Энэ бол эмэгтэйчүүдээс шалтгаалах зүйл биш, харин эрчүүдийн зан чанарыг өөрчлөх нь тэднээс шалтгаална "

"Бидэнд нэг сар, хоёр сар хэрэггүй - бид үүнийг нухацтай, долоо хоногоор, сараар, жилээр нь шийдэх хэрэгтэй"

Бямба гарагт Австрали улсын Аделаида хотод 3000 орчим хүн хотын парламентын ордны гадаа жагсжээ. Баасан, бямба гаригт Брисбэн, Мельбурн, Голд эрэг, Ньюкасл зэрэг хотуудад эсэргүүцлийн жагсаал болсон байна.

Энэ сарын эхээр Сидней хотын худалдааны төвд нэгэн этгээд зургаан хүнийг хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Амь үрэгдэгсдийн тав нь эмэгтэй байсан бөгөөд гэмт хэрэгтнийг эмэгтэйчүүдийг онилсон эсэхийг цагдаа нар шалгаж байна.

Эх сурвалж: BBC