Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.29 10:48
1108
“U” нэртэй клуб ажиллуулж мөрийтэй тоглоом зохион байгуулсан 8 хүнийг яллагдагчаар татжээ

Иргэн Ө зэрэг нэр бүхий 8 этгээд нь мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор цахим орчинд “Pokerrr” гэх нэртэй мөрийтэй тоглоомын апплейкшинд “U” нэртэй клуб ажиллуулж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэг гарсан байна. 

Тодруулбал 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дээрх 8 иргэний үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна.