Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.04.29 14:25
1194
Х.Нямбаатар: Дашваанжил ХХК-д хандаж хэлэхэд хариуцлагаас мултарна гэж байхгүй шүү

Энэ оны 1-р сард Дүнжингаравын уулзварт дэлбэрэлт болж онцгой байдлын гурван алба хаагч болон энгийн иргэд амь насаа алдаж, онц их хэмжээний хохирол учирсан. Харин өнөөдрийг хүртэл дэлбэрэлтийн улмаас шатсан барилгуудын эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Тиймээс Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатараас тус асуудлын талаар тодрууллаа.

Х.Нямбаатар Улаанбаатар хотын дарга: Хууль шүүхийн байгууллага хурдан дүгнэлтээ гаргаж Дашваанжилаар төлүүлэх ёстой. УОК зүгээр галаа нааш нь шидсэн гэж ойлгосон. Улсын нөөцөөр 2.6 тэрбум төгрөг шилжүүлсэн. Татвар төлөгчдийн  мөнгөөр хариуцлаггүй компанийн сүйтгэсэн сүйтгэлийг засах ёсгүй.   

Шууд дамжуулалт: