m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 07:52
52
"Реал Мадрид" news

"Бавари Мюнхен"-ээс T.Кроосыг авсан Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клуб дараагийн наймаагаа хийхээр санаархаж байна. Тэдний гол бай нь "Монако" клубын хагас хамгаалагч Х.Родригес гэнэ. Дэлхийн аваргын мэргэн бууч болсон тэрбээр "Реал Мадрид"-тай аман тохироо хийчихээд байгаа бөгөөд одоо "Реал" клуб "Монако"-д 63 сая еврог нь өгөх л үлдсэн байна. "Реал Мадрид" клуб энэ мөнгийг босгохын тулд Анхель ди Марияг 47 саяар "ПСЖ" клубт зарах гэж байна. Мөн "Реал Мадрид" клуб "Монако" клубын бас нэгэн супер од Р.Фалкаог эгнээндээ элсүүлэх гэж хөөцөлдөж байгаа. Р.Фалкаог авбал "Реал" ийм бүрэлдхүүнтэй болно.