m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 08:30
56
Рио Фердинанд "КПР"-д ирлээ

"Манчестер Юнайтед" клубт 12 жил хүчин зүтгэсэн хамгаалагч Рио Фердинанд чөлөөт агентийн хувиар “КПР”-т ирлээ. Өдгөө 35 настай тэрээр “Лофтус Роад”-д ирэх болсон гол шалтгаан нь дасгалжуулагч Харри Реднаппын хамтран ажиллах саналыг хүндэтгэн хүлээн авсантай холбоотой гэнэ. Тэрбээр багаасаа долоо хоногийн 70,000 еврогийн цалин авах гэнэ. Рио эмчийн үзлэгт орсныхоо дараа "Ямар зэрлэг өглөө байв аа. Дөрвөн цагийн турш эмчийн үзлэгт орж байна, бас дуусаагүй л байна. Итгэж чадахгүй нь. Надад гадаадын клубуудээс илүү их мөнгө олж болох саналууд ирсэн. Гэхдээ би Х.Реднаппын  төлөө тоглох шийдвэр гаргалаа" гэсэн байна.