m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 08:48
92
Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд энэ оны эхний хагас жилийн ажлаа үнэлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 448 дугаар тушаалаар батлагдсан "Хяналт-шинжилгээ, үнэлгээний журам"-ын дагуу Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний багийнхан эрүүл мэндийн салбар байгууллагуудын энэ оны эхний хагас жилийн ажилд үнэлгээ хийсэн байна.

Энэхүү үнэлгээг 13 төрлийн шалгуур үзүүлэлтээр дүгнэж, “Гос-Хот” өрхийн эрүүл мэндийн төв, Хонгор сумын эрүүл мэндийн төвүүд 4.6-4.8 оноогоор маш сайн, “Энэрэлт- Наран” өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Шарын гол, Орхон сумын эрүүл мэндийн төвүүд 4.0-4.3 оноогоор сайн гэсэн үнэлгээ авчээ. Мөн таван эмнэлэг хангалттай, нэг эмнэлэг дутагдалтай гэж үнэлэгдсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын болон Аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт, үр дүнгийн гэрээний биелэлт, 2014 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний баг Эрүүл мэндийн газарт ажиллалаа.

Үнэлгээнд эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, дээд байгууллагуудаас гаргасан хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийн дагуу гаргасан гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, Эрүүл мэндийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний багийн зохион байгуулалт, ажлын үр дүнтэй танилцахын зэрэгцээ тулгамдсан асуудлын талаар ярилцаж, зөвлөмж өглөө.