m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 08:50
64
Тони Кроос: Би “Реал”-д тоглохыг хүссэн юм

Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клубын шинэ цэрэг Тони Кроос Мадридад ирсэнийхээ дараа өөрийн сэтгэгдлээ хуваалцсан. Тэрбээр  хэлэхдээ "Реал намайг авах гэж оролдсон нь үнэхээр их сэтгэгдэл төрүүлсэн. Тиймдээ ч би энд байгаадаа баяртай байна. Мюнхенд байхад бидэнд нэг л зорилго байсан, тэр нь ялах. Энд ч гэсэн ялгаагүй байна гэдэгт би итгэлтэй байгаа. Би энэ багтай хамт аваргын цом хүртмээр байна. Үүний төлөө клубын тоглогч болгон хүчин зүтгэх байх. Мэдээж хэрэг Сами Хедира надад Реалын тухай ярьсан. Тэр багийнхаа тухай сайнаар ярьж, намайг ятгасан. Харин би түүний ирээдүйн талаар сайн мэдэхгүй байна. Энэ бол зөвхөн багийн болон түүний өөрийнх нь асуудал. Сүүлийн жилүүдэд би хагас хамгаалалтын бүх байрлалд тоглосон. Уг нь би төвийн хагас хамгаалалтад тоглохыг илүүд үздэг, гэхдээ одоо бол ямар ч байрлал хамаагүй. Би аль ч байрлалд тоглож чадна. Би Баваригаас явах асуудал минь тодорхой болох үед л Реалд тоглохыг хүссэн. Миний хувьд өөр сонголт байгаагүй. Би Пеп Гвардиолатай ямар ч асуудалгүй байсан. Харин ч сайхан харилцаатай байсан гэж хэлэхэд болно. Надад түүнийг шүүмжлэх ямар ч шалтгаан байхгүй. Түүний тактик надад тохирч байсан. Би Реал Мадридын төлөө чадах бүхнээ зориулна. Хала, Мадрид !" хэмээжээ.