m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 09:04
54
Б.Рожерс: "Суарес өөрөө явахыг хүссэн"

Английн "Ливерпуль" клубийн дасгалжуулагч Б.Рожерс сэтгүүлчтэй уулзахдаа Л.Суаресийг яагаад "Барселона" клубт зарснаа тайлбарлалаа. Тэрбээр хэлэхдээ "Бид Луйсыг үлдээхийн тулд чадах бүхнээ хийсэн. Гэхдээ тэр өөрөө Испанид тоглохыг илүүд үзсэн. Харамсалтай нь тоглогч өөрөө хүсэхгүй бол клубын зүгээс үүнд анхаарал хандуулах хэрэгтэй болно шүү дээ. Явах нь түүний өөрийн шийдвэр байсан. Түүний тоглохыг хүссэн клуб нь Ливерпуль биш Барселона байсан. Дэлхийн аваргаас үл хамааран түүнийг явах байсан эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ өнгөрсөн улирлын төгсгөлд лав би ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Учир нь тэр шинэ гэрээ үзэглээд байсан шүү дээ. Гэхдээ бид зөв тоглогчдыг элсүүлэх гээд одоо ажил ихтэй байна. Бид үүнийг хийж чадна гэдэгт би итгэлтэй байна. Бидний хувьд үнэхээр сэтгэл хөдөлгөсөн улирал болох байх" гэсэн байна. "Ливерпуль" энэ зун наймааны цонхоор идэвхитэй ажиллаж одоогийн байдлаар дөрвөн тоглогч элсүүлээд байгаа билээ.