m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 09:04
36
Дөрвөн зуслангийн газрыг өмчлүүлэх ажил удахгүй эхэлнэ

Зуслангийн газрыг өмчлүүлэх хүрээнд хэсэгчилсэн төлөвлөгөөг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн 25 дугаар хороо Ар хустай, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнэ, Цолмон, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид, Яргайтын зусланд нийт 1400 гаруй га газарт 6100 зуслангийн хашаа байгааг тогтоосон байна. Дээрх хашаануудыг хаягжуулах ажил эхэлсэн гэнэ.  Жигжидын зуслангаас бусад зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг тун удахгүй эхлүүлэх юм байна. Жигжид зуслангийн хувьд газрын маргаан зөрчилтэй байгаа тул дүүргийн газрын алба дээрх маргааныг дуусгавар болгосны дараа өмчлүүлэх ажлыг зохион байгуулахаар тогтжээ.  

Гэвч зуслангийн бүх айлууд газрын өмчлөлд хамрагдахгүй. Ногоон бүс буюу ойн сав газарт байгаа айлуудын газрыг хувьчлахгүй гэнэ. Мөн голын эх, ундны усны эх дээр усны сав орчимд байгаа айлуудыг газрыг хуулийн дагуу иргэдэд өмчлүүлдэггүй юм байна.