m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 09:42
73
Хакүхо давж, Харүмафүжи уналаа

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башёгийн зургаадахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Энэ өдөр 71 дэх аварга Какүрюү М.Анандын учраа маэгашира Хоомашёо гэмтсэн учраас, тэрээр барилдалгүйгээр даваа авлаа. Харин 69 дэх Их аварга Хакүхо маэгашира Кайсейг уватедашинаге мэхээр давлаа. Харин 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Оосүнаарашид ялагдлаа. Харүмафүжи уг нь ялах боломж байсан ч хөл нь халтирч унасан юм. Ийнхүү египед сүмоч хоёр монгол аваргыг давлаа. Маргааш Хакухо М.Даваажаргал м-3 Аояаматай, Харүмафүжи Д.Бямбадорж м-3 Кайсейтэй, Какүрюү М.Ананд  комүсүби Аминишикитай тус тус барилдана. Тэмцээнийг ёкозүна Хакүхо, озеки Котошёогикү, маэгашира Чиёомарү нар тэргүүлж байна.