m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 09:48
145
Г.Жанчивсэнгээ агсаны нэрэмжит тэмцээнд Их мастер Б.Гүндаваа түрүүллээ

Өвөрхангай аймгийн Баруунбаян -Улаан сумын 90 жилийн ойн хүрээнд нутгийн нэрт шатарчин Борданди овгийн Гэндэнгийн Жанчивсэнгээгийн нэрэмжит шатрын тэмцээн болж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд аймгийн нэгдүгээр зэргийн өсвөрийн шатарчдаас гадна, Дэлхийн 100 шилдэг шатарчдын нэг, чансаагаараа долоод бичигдээд байгаа Өвөрхангай аймгийн унаган хүү Их мастер Б.Гүндаваа оролцсон нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгож чадсан юм.

Тус тэмцээнийг нэрт шатарчны үр хүүхдүүд 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Гэндэнгийн Жанчивсэнгээ агсан Баруунбаян-Улаан сумандаа нэрт шатарчин хэмээн дуудуулан орсон гарсантай өрөг тоглодог, тэр хэрээрээ шатрын спортыг нутгийн зон олонд зааж сургадаг хүн байжээ. Тиймээс үр хүүхдүүд нь жил бүрийн намар аавынхаа нэрэмжит шатрын тэмцээнийг сумандаа зохион байгуулдаг уламжлалтай. Баруунбаян -Улаан сумын шатрын спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуусын хамгийн их хүсэн хүлээдэг тэмцээн нь энэхүү тэмцээн гэнэ. Дашрамд сонирхуулахад энэ жилийн тэмцээний насанд хүрэгчдийн төрөлд бага насны хүүхдүүдийг оролцохыг зөвшөөрсөн аж.

Бяцхан шатарчин С.Лхагвадолгортой цөөн хором ярилцлаа.

-Тэмцээний хоёр төрөлд түрүүллээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр гоё байна. Мундаг эгч нартайгаа тоглоод хожиж түрүүлсэндээ баяртай байна.

-Ямар насны ангилалд оролцсон бэ?

-Өөрийнхөө насны ангилалд оролцсон. Бас насанд хүрэгчдийн ангилалд орж түрүүлсэн.

-Шатар тоглодог болоод хэр удаж байна вэ?

-Таван жил болж байна.