m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 11:30
66
Германы шигшээ марканд мөнхөрлөө

ДАШТ-д аваргалж, "Алтан дагина"-ыг дөрөв дэх удаагаа эх нутагтаа авчирсан Германы хөлбөмбөгийн шигшээ багийн ялалтыг тэмдэглэсэн таван сая гаруй маркийг тус улсын Сангийн яамны захиалгаар үйлдвэрлэжээ. Германы Сангийн сайд В.Шойбле шигшээ багаа дэлхийн аварга болно гэдэгт итгэлтэй байсан тул бүр финалын тоглолтоос өмнө маркны загварыг гаргаж, хэвлэлтэд бэлтгэсэн гэнэ. Нэг ширхэг нь 0.60 еврогоор зарагдах шинэхэн марк өнөөдрөөс худалдаанд гарах гэнэ. Түүхэн маркны эх загвар болон дардсыг багийн дасгалжуулагч, тоглогчид болон арын албаныханд дурсгасан байна. Германы шигшээ багаараа ялалтад хүрсэн учраас аль нэг тоглогчийг маркан дээр онцгойлон тодруулаагүй аж. Харин 60 гэсэн тоог товойлгон дүрсэлсэн нь тус улсын хөлбөмбөгчид анх дэлхийн аварга болсон 1954 оноос хойш 60 жил улирсныг тодотгосон аж.