m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.19 13:19
76
Метроны галыг унтраасан иргэдийг хайж байна

  Энэ сарын 17-ны өдөр Солонгос улсын Пусан хотын метроны дээвэр дээр цахилгааны гэмтлээс болж гал гарсан билээ.

   Метроны буудалд байсан таван иргэн ойролцоо байсан  гал унтраагчийг аван дээвэр дээрх галыг унтраахаар цацаж эхэлсэн бөгөөд тэдний ачаар ихээхэн хэмжээгээр асах байсан гал багасч , ердөө гурван минутын дараа Пусан хотын гал унтраах багийнхан ирж галыг бүрэн унтраасан юм.Нийт 400 зорчигч зорчиж байсан метронд гарсан галаас болж таван иргэн утаанд хордсон бөгөөд сэтгэл гарган ажилласан таван иргэнийг шагнаж урамшуулахаар Пусан хотын Гал унтраах албанаас тэдний зургийг нийтэд үзүүлэн , холбоо барихыг хүссэн байна.