m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.19 14:25
63
Цахилгаан шат засаж байсан гурван хүн өндрөөс унаж амиа алджээ

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай бүлэг-105-ынхан өнөөдөр ноцтой хэргийн дуудлагын мөрөөр ажиллажээ. Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах Нийгмийн хамгааллын салбарын архивын баригдаж буй барилга дээрээс өнөөдөр 15.00 цагийн үед гурван хүн унаж нас барсан аж.

 

Тэд баригдаж буй барилгын 13 давхрын цахилгаан шатыг янзалж байсан юм байна. Онцгой байдлын ажилтнаас энэ талаар тодруулахад "Өндрөөс хүн уналаа гэх мэдээллийн мөрөөр бид ирсэн. Хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлгийн тусламж авсан ч нэмэр болсонгүй удалгүй амьсгал хураалаа" гэв.

 

Талийгаачид 20-30 настай бөгөөд нэг нь дөрвөн давхарт, нөгөө нь таван давхарт сүүлийн хүн нь шууд дээрээс унасан аж.  Нийгмийн хамгааллын салбарын архивын барилгын ажлыг "Нийслэл өргөө" компани гүйцэтгэж байгаа бөгөөд хэргийг цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж байна.