m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.21 02:11
180
Хангал сум "Ёслол хүндэтгэлийн өргөө"-тэй боллоо

Булган аймгийн Хангал сумын  түүхт 90 жилийг тохиолдуулан 90 бүтээлч ажлыг Хангалчууд өрнүүлсний нэг нь “Ёслол хүндэтгэлийн өргөө” -тэй болсон явдал юм. Энэ өргөөнд сумын залуучуудын хурим болон бусад ёслолын үйл ажиллагааг тэмдэглэх аж. 
Нутгийн иргэн Цогтын Түмэнбаярын урласан найман ханатай энэхүү өргөөг 25 сая төгрөгөөр бүтээсэн бөгөөд "Орон нутгийн сан"-аас тус мөнгийг гаргасан байна.