m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.21 02:23
184
Дархан аварга Б.Түвдэндоржийн хөшөө нутагтаа сүндэрлэлээ

Булган аймгийн Хангал сум үүсгэн байгуулагдсны 90 жилийн ойн баярын хүрээнд олон ажлууд хийгдэж байгаа билээ. Түүний нэг нь Монгол Улсын ууган гавьяат тамирчин, Дархан аварга Бадамдоржийн Түвдэндоржид зориулан бүтээсэн хөшөө Хангал сумын төв цэцэрлэгт хүрээлэнд сүр жавхлантай сүндэрлэлээ. 
1939 оны Ардын хувьсгалын наадмаар анх улсын наадамд түрүүлж байсан Хангал нутгийн цуутай бөх. Тэрээр улсын наадамд нийт долоон удаа түрүүлсэн харьшгүй хүчит бөхчүүдийн нэг байсан. Түүний гэгээн дурсгалд зориулан мөнхжүүлж байгаа уг хөшөөг “Нүүдэлчин” групп ивээн тэтгэж 120 гаран сая төгрөгийн өртгөөр бүтээлгэсэн байна. Суурийг нь гантиг чулуугаар, дөрвөн хүчтэнг дөрвөн талд нь хийж хоёр сарын хугацаанд урласан энэ хөшөөг барималч, чөлөөт уран бүтээлч Батнасан урлажээ...
Хөшөөний нээлтийн үеэр Түвдэндорж аваргын охин Т.Отгончулуун нийт Хангалчууддаа хандаж “Нутгийнхаа нэрийг өндөрт өргөж явахыг хүсч “Нүүдэлчин” группт баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.