m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.21 02:53
95
Криштиану Роналдугийн ээж төрөхөөс нь өмнө түүнийг авахуулах гэж байсан гэв

Хөлбөмбөгийн амьд домог болсон тамирчин Криштиану Роналдугийн ээж Долорес Авейро өнгөрсөн амралтын өдрүүдээр “Эхийн зориг” хэмээх өөрийн болон Роналдугийн талаарх бүхий л зүйлийг бичсэн ном худалдаанд гаргажээ. Энэхүү ном Португалд худалдаанд гарсан бөгөөд энэ үеэр тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ “Роналдуг тээж байхдаа авахуулах гэж эмнэлэгт очиж байсан” хэмээн ярьжээ. Эмч түүний энэ саналыг дэмжээгүй учраас тэрбээр согтууруулах ундаа хэрэглэж, хурдан гүйж хүртэл үзсэн байна. Гэвч түүний санаснаар бололгүй тэрбээр төрүүлэхээр болсон гэнэ. Харин түүний аав Динис Роналдуг 20 настай байхад нь нас барсан гэдэг.

Криштиану Роналду хүү, эгчийн хамт

Роналду өдгөө дөрвөн настай хүүтэй бөгөөд түүнийхээ ээжийг чандлан нууцалдаг. Түүний хүүг Кристианинхо хэмээн дууддаг байна. Тэд хүүд ээжийнхээ талаар нь асуухад диваажинд байгаа, аялахаар явсан хэмээн хариулдаг гэнэ. Гэвч тэр одоо бараг асуухаа больжээ. Харин энэ талаар Роналдугийн ээж бичсэн номдоо түүний ээжийг хүүгээ төрүүлснийхээ дараа АНУ-руу явсан хэмээн бичсэн байгаа аж.

Алдарт хөлбөмбөгч Криштиану Роналду одоогоор ОХУ-ын загвар өмсөгч Ирина Шейктэй үерхэж байгаа юм.

Криштиану Роналду найз бүсгүй Ирина Шейкийн хамт

Криштиану Роналду ээж Долорес Авейрогийн хамт

Г.Төгөлдөр