m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.21 05:36
58
Малайзын онгоц Донецкт осолдсон нь гал дээр тос нэмсэн хэрэг боллоо

Өнгөрсөн долоо хоногт Украины Донецк бүс нутгаас 80 км зайд Снежное хотын Грабово тосгоны ойролцоо Малайзын онгоц осолдсон нь дэлхийн нийтийн анхаарлыг хамгийн их татав. Энэ үйл явдлыг долоо хоногийн онцлох үйл явдлаар нэрлэж, тоймлон хүргэж байна.

Энэ оны долдугаар сарын 17-нд болсон Малайзын агаарын тээврийн компанийн “Боинг” нисэх онгоцны осол дэлхий дахиныг цочроосон үйл явдал болсон юм. Өнгөрсөн долоо хоногт Амстердамаас Куала-Лумпурыг чиглэн явсан 298 зорчигчтой нислэгийн зорчигч тээврийн онгоц Донецк бүс нутгаас 80 км зайд Снежное хотын Грабово тосгоны ойролцоо осолдсон билээ. Хөлөг онгоцонд голдуу Голланд, Малайз, ХБНГУ, Бельги, Австрали болон Шинэ Зеланд орны иргэд зорчиж байжээ. 

 

 

Украиныг тойрсон асуудал нь өнөөдрийг хүртэл тодорхой нэг газар, хүрээг хамарч байсан ч одоо дэлхий дахины олон хүний алтан амийг авч одсон бүс нутаг болон хувирлаа. Сүйрсэн хөлөгт жирийн оюутанаас эхлээд хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид зорчиж байсан бөгөөд Ази, Америк, Европ, Австраль тивийг хамарсан эмгэнэл, уй гашуу болж байна.

 

 

Тэдний амь нас Украины нутаг дэвсгэр дээр амиа алдсан энгийн ард иргэдийн нэгэн адилаар улс төрийн золиос болсоныг олон улсын шинжээчид тэмдэглэж, тус улсыг тойрсон эмх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсныг эргэн сануулсан эмгэнэлт явдал боллоо хэмээн тэмдэглэж байгаа юм.

Онгоц сүйрснээс гурав хоногийн дараа олон улсын шинжээч, сэтгүүлчдийн баг болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид ослын газарт хүрэлцэн иржээ. Тус бүс нутгийг Донецкийн прокуротурын цэргүүд нарийн хяналтандаа авч, шинжээч болон шүүхийн мэргэжилтэнүүдийг аюулгүй байдлын хангах зорилготой байв. Бүс нутагт ажилж буй шинжээчдийн баг болон сэтгүүлчдэд аюулгүйн байдлын үүднээс амиа алдсан зорчигчдийн царайг ил болгохыг хориглосон ба осол болсон талбай руу камер оруулахыг хориглосон байжээ.

Ослыг дагаад олон таамаг дэвшүүлж эхэллээ

Украины бүс нутагт байрлаж буй Оросыг дэмжигч цэргүүд хөлгийн ослын шалтгааныг Украин “Су” сөнөөгч пуужинтай холбон үзэж байгаа юм. ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины нутаг дэвсгэр дээр осол болохоос хэдхэн цагийн өмнө Донецкийн ойролцоох Украины радар ажиллагаанд орсоныг бүртгэгдсэн талаар хэлжээ. Грабово тосгоны иргэдийн ярьснаар “Боинг-777” хөлөг тэнгэрт дэлбэрсэн ба зорчигчдын цогцос тосгоны гудамж болон айлын хашаанд унаж байсныг тэд ярьлаа.

 

 

АНУ-ын Пентагоны дэвшүүлсэн таамаг нь нэг талыг баримталсан байдалтай байгаа юм. Тэдний үзэж байгаагаар Оросын цэргүүдийн байрлаж буй нутаг дэвсгэрээс пуужин харвасныг хэлсэн ч ямарч нотлох баримт дэвшүүлээгүй байна.

Украины талаас Ерөнхийлөгч Петр Порошенко осол болсноос хэдхэн минутын дараагаар ослын шалтгааныг террорист халдлага байсныг хэлээд бүх хариуцлагыг Оросын талд шилжүүлжээ. Түүний энэ үйлдлийг олон улсын шинжээчид шүүмжлэлттэй хандсан юм. Аливаа нэгэн ослыг дүн шинжилгээ хийсний дараагаар тодорхой шалтгааныг тодруулдаг байтал Украин улсын Ерөнхийлөгч Петр Порошенко уг хэргээс зайлсхийхийн тулд осол болсноос хэдхэн цагийн дараа үйл явдлын гол бурууг ОХУ-ын цэргүүдэд тохож буйг тэд ноцтой шүүмжилсэн байна. Түүний энэ мэдэгдлээс даруй нэг хоногийн дараа шинжээчдийн баг ослыг дэлбэрэлт хэмээн баталсан юм.

 

 

“Боинг” онгоц чиглэлээ өөрчилсөн үү? 

Малайзын тээврийн сайдын мэдэгдсэнээр хөлөг чиглэлээ өөрчлөөгүй Амстердамаас Куала-Лумпур орох чиглэлийн замаар явсан хэмээн хэлжээ. Түүнчлэн Киевын талаас Донбасс бүс нутаг дахь тэнгэрийн зурвас хаагдсан ч 7900 метрийн өндөрт нислэг зөвшөөрөгдсөн байсныг онцон хэлсэн байна. Гэсэн хэдий ч осолдсон өдрөө “Боинг” онгоц чиглэлээ өөрчилсөн байсныг “Рейтер” агентлаг мэдэгдсэн юм. Тэдний бичсэнээр тухайн үед хөлгийн ахмад Украины талаас оператортой холбогдсоноор хөлөг жирийн үеэс илүү хойд зүгийг барин ниссэн байна. Энэ нь аюултай бүс нутаг болох Донецкийн дээгүүр ниссэн гэсэн үг юм. Үүнээс гадна оператор ахмадаас 33 метр хүртэл доошлохыг хүссэн байна. Энэ нь ердөө л 10000 фут өндөрт хөлөг нисэж байныг илтгэж байгаа юм. Мөн урьдынхаасаа 600 метр доогуур ниссэн гэсэн үг.

Хөлөг чиглэлээ өөрчилж,  300 км хазайлт хийхэд бодит шалтгаан шаардлагатай байдаг ба үүнд аянга гэх мэт тодорхой байгалийн гамшиг мэтийн шалтгаантай байдаг аж. Иймд ослын тодорхой болсон нэг зүйл бол хөлгийг буудсан нь байлаа. Харин хэн чиглэлийг өөрчилсөн нь одоогоор тодорхой бус байгаа аж.

 

 

Украины талаас дэвшүүлсэн хуурамч таамаглалууд

Украины хэвлэл мэдээллийхэн Оросыг баримтлагч цэргийн хүчнийхэн хөлгийг сөнөөснийг илтгэсэн нэгэн яриаг дэлгэсэн юм. Үүнд хөлгийг сөнөснөөс  30 минутын дараах дуут бичлэг гэнэ. Үүнд Оросыг баримтлагч цэрэг хөлгийг сөнөөсөн талаар өөр нэгэн цэрэгтэй ярилцаж буй мэт утасны яриа байлаа. Харин тус бичлэгийг шинжээчид шинжилсний үр дүнд өөр хоорондоо ямарч авцалдаагүй, холбоогүй ярианууд болохыг тэмдэглээд тэднийг холбосон болохыг тодорхойлсон байна.

Дараачийн өөр нэгэн хуурамч таамаг “фейсбүүк” хуудсанаа ил болсон юм. Украины Дотоод хэргийн яамны сайд Арсен Аваков үүнийг дэвшүүлсэн байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа Оросын хилээр осолдсон нисдэг тэргийг сөнөөсөн агаарын довтолгооноос хамгаалах систем “Бук” –ыг нууцаар хэргийн газраас Оросыг баримлагч цэргүүд зөөж байна гарчигтай бичлэг нийтэлжээ.

Тус бичлэгийгсайн харвал үйл явдал “Красноармейск” хэмээх хотод болж буйг бичлэгт санаандгүй орсон зар суртачилгааны самбаруудаас ил харж болох юм. Түүнчлэн үйл явдал нь Украины армийн мэдэлд байдаг бүс нутагт өрнөж буйг харж болоос гадна тус хилээс Оросын цэрэг тавдугаар сараас эхлэн цэргээ татсан гэнэ.

Иймд Украины тал хэргийн гол үймүүлэгчид гэдэг нь тодорхой бөгөөд хэргээ нуун далдалхыг оролдсон хүүхэд шиг бүтэлгүй таамаглал дэвшүүлж, хэргийн гол зангилааг тайлж, хэргийн үнэн зөвийг шүүхээс илүүтэй өөрийн бурууг хэн нэгэнд тохох оролдлого хийж буйг олон улсын шинжээчид шүүмжилж байгаа юм. Мөн энэ хэрэг олон улсын тавцан дахь маргаантай гүрэн болох АНУ, ОХУ хоорондох улс төрийн маргааныг хурцдуулж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэргийн гол буруутанг Украины нэгэн адилаар нотлох баримтгүй атал ОХУ-д тохож байгаа юм. Ингэснээр тэрбээр ОХУ-ын хөрш Европын орнуудыг өөрийн эгнээнд нэгтгэхийг санаархаж буйг тэд тэмдэглэлээ.