m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.21 05:57
74
Түүхт 75 жилийн ойгоо дорнодчууд бүтэн жилийн турш тэмдэглэж байна

Энэ онд Халхголын түүхт ялалтын 75 жилийн ой тохиож байна. Түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийг Дорнод аймгийнхан оны эхэнд байгуулж олон ажил хийж байгаа аж. Ажлын хэсгийг Засаг даргын орлогч М.Бадамсүрэн, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-н цэргийн штабын дарга хурандаа Сүхбаатар нар томилогджээ.

Халх голын ялалтын ойг Чойбалсан хот болон Халх гол суманд тэмдэглэхээр төлөвлөсөн бөгөөд ойг угтсан урлаг соёлын тоглолт тэмцээн, бүх нийтийг хамарсан арга хэмжээнүүд бүтэн жилийн турш  зохиогдсоор байна.Тухайлбал өнгөрөгч гуравдугаар сард аймаг даяар Ялалтын баярт зориулсан цэрэг эх орны сэдэвт дууны болон гар бөмбөгийн тэмцээн , сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан, Цэргийн ангиуд дунд ойн нэрэмжит марш тактикийн тэмцээн тус тус зохиожээ. мөн тавдугаар сард сурагчдын дунд Дуут жагсаал болсон аж.