m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.21 13:14
49
Хар хайрцгийг Франц руу явуулахаар болжээ

 

   Солонгосын Гуангжү хотын нэгэн орон сууцны хороолол дунд унан осолдож, таван хүний амь нас эрсэдсэн жижиг оврын нисэх онгоцны хар хайрцгийг шинжлүүлэхээр Франц улс руу илгээлээ.

 

 Тус онгоцыг Франц  улсын Еврокэптор компанид 2001 онд үйлдвэрлэсэн дараа Солонгос улсад худалдсан аж.
Уг онгоц нийт 14 хүн тээвэрлэх , 3.30 цаг нислэг хийх чадалтай , 12 тэрбум 200 сая воны үнэтэй гэнэ. Нийт 20 жил ашиглах настай нисэх онгоц  нь тус улсын Гуангжү хотын Гал унтраах ангид бүртгэлтэйбөгөөд олон тооны гал унтраах, аврах ажиллагаанд ашиглажээ. Өнгөрсөн бямба гаригт амь насаа алдсан таван гал сөнөөгчидтэй салах ёслол гүйцэтгэсэн ба тэд ажил үүргээ гүйлцэтгэж байгаад амь насаа алдсан тул Солонгосын Онцгой Байдлын албанаас хүндэт шагналуудаар нөхөн шагнахаар болсон байна.