m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 00:57
736
Хувцаслах соёл ба өнгө сонголт

Хамгийн соёлтой ухаалаг хэрэглээ, зөв боловсон хувцаслах гэдэг нь өөрийн хүрээний хүмүүсийн түвшинд тааруулан, ажил мэргэжил, нөхцөл байдал болон биеийн онцлогтоо тохируулан, материаллаг бололцооноосоо дээгүүр ч биш, доогуур ч биш, хэрэгцээнээс илүү хээнцэрлэлгүй мөн хэтрүүлэлгүй, цог жавхлантайгаар зохицуулан цэвэр хувцаслахыг хэлнэ.
Хүний өмссөн хувцсаар нь тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэлчинг тодорхойлж болно. Хүмүүсийн тодорхой хүрээ, хэсэг бүлэг бүр өөр өөрсдийн, онцлогтой “хувцаслах хууль”-тай байдаг. Аливаа хүн хувийн ба албан шугамаар ямар нэгэн тодорхой хүрээнд нэвтэрч байр сууриа эзлэхэд хувцаслалт, гадаад төрх нь маш их үүрэг гүйцэтгэнэ. Бид, хэн хүнтэй уулзаад ихэнх тохиолдолд бодит дүр байдлыг нь тэр хүний бие бялдар, дуу хоолой, үйл хөдлөл, үнэр болон ихэвчлэн өмссөн хувцаснаас уламжлан ухаан санаанд үүссэн бодолтойгоо өөрийн эрхгүй харьцуулан боддог. Хэрэв бодол санаанд ургасан тэр дүр зураг нь бидний харж буй төрх байдалтай тохирох буюу авцалдаж байвал “аятайхан, нүдэнд дулаахан” гэсэн дүгнэлт хийдэг бол тохироогүй тохиолдолд дургүйцэл, сөрөг сэтгэгдэл төрж эхэлдэг. Хэрэв поп-од дуучин асар том теле шоунд өвдөг нь уранхай жинс өмсчихөөд дуулж байх нь ерийн зүйл байдаг бол дарга нь ажилтнаа ийм байдалтай ажилдаа ирвэл тааламжтай хүлээн авахгүй нь лав.

Иймээс “Юу өмсөх вэ?” гэдэг нь их чухал бөгөөд нөхцөл, шалтгаан, зорилгодоо тохирох ёстой юм. Мөн үүнээс гадна тогтсон уламжлал, зан заншил ёс зүйн хэм хэмжээний дагуу оролцож буй арга хэмжээ, нөхцөл байдал, онцлогт тохируулан хувцаслах бичигдээгүй хууль үйлчилсээр байна. Тухайлбал: театрт очихдоо хүмүүс жирийн байдлаас илүү гоёж, үдэш оройн буюу гоёлын хувцас өмсөх ёстой гэж ойлгодог. Ажил хэргийн ертөнцөд ажлын байр болон албан тушаалын төлөө тэмцэл мөнхөд үргэлжилж байдаг. Мэдээж энэ тэмцэлд хамгийн санаачлагатай, ажил хэрэгч нь, өндөр мэдлэг боловсролтой нь, бас хамгийн сайхан хувцасладаг нь ялна. Ажил хэрэгт амжилт олох, эсвэл бүтэлгүйтэхэд хувцас гол хүчин зүйлийн нэг байдгийг ямагт санах хэрэгтэй. Гадаадын улс орнуудын компаниуд нь өөрсдийн ажилчдын хувцаслалт маш ихээр анхаарал хандуулан бүр хувцас солих, хадгалах өрөө зэргээр хангадаг байна. Учир нь бүх ажилчдын хувцаслалт уг компаны нүүр царайг харуулах хамгийн эхний баримт болно гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнуудад банк, нисэх, төмөр зам болон үйлчилгээний зарим компаниуд ажилтнуудынхаа хувцасны загвараар өрсөлддөг бөгөөд нэртэй загвар зохион бүтээгчдийг урьж өөрсдийн ажлын онцлог, бодлогодоо тохирсон, орчин үеийн хийц загвартай, гоё сайхан хувцас захиалан хийлгэдэг байна. Бизнесийн байгууллагууд нь ажилтнуудынхаа хувцаслалтын асуудлыг маркетингийн бодлогын нэг хэсэг, байгууллагын соёлыг илэрхийлэх зүйл гэж маш өндөр шаардлага тавьдаг байна. Өөрөөр хэлбэл ажил албан дээрээ байгаа цагт хувцас бол хувь хүнийх биш харин компани, салбар, хэлтсийнх байдаг.  Өнгө хэрхэн сонгох вэ Хувцаслах, нүүрээ будахдаа өөртөө хамгийн зохимжтой өнгийг сонгож авахад их урлаг, нарийн мэдрэмж шаардагдана. Хаана, ямар үед өмсөх болон зүс царай, янз байдалдаа тохируулан хувцасныхаа өнгийг зөв сонгох ур ухаанд суралцсанаар сэтгэл санаа өөдрөг, дур булаам, жавхаалаг харагдаж ажил хэрэг, имжид шууд нөлөөлнө.

 

Улаан, улбар шар, шар ногоон, хөх, цэнхэр, нил гэсэн үндсэн долоон өнгө байдаг. Эхний гурван өнгө нь нарны өнгөтэй учир “дулаан” үндсэн дөрвийг “хүйтэн” өнгө гэдэг. Мөн оролцсон өнгө, туяанаас шалтгаалан аливаа өнгө “дулаан” эсвэл “хүйтэн” өнгө болон хувирдаг. Хүн хөлөөс толгой хүртлээ хоорондоо зохицон уусах 2-3 өнгөнд багтаан сонгож хувцаславал таашаал, мэдрэмж сайн гэж тооцож болно. Ер нь аливаа өнгөний хувилбарууд нь хоорондоо болон үндсэн өнгөнийхөө хамгийн тод, хурц хэмнэлтэй хамгаас илүү найран зохицож харагддаг. Мөн улаан, хар, цагаан зэрэг эсрэг тэсрэг өнгүүд хослон зохих нь илүү байдаг. Бүдэг өнгийг бүдэгтэй нь хурцыг хурцтай нь хослуулах нь бас сайхан зохицол болдог. Аливаа өнгөний завсрын бүдэг өнгийг өдөр тутам өмсөхөөр сонгох нь ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлж, төв, даруу харагдуулдаг. Гэхдээ нил хар өнгийг хувцсыг бусад гэгээн өнгөтэй хослуулалгүй ажилдаа өмсөх нь хэт албархаг, уйтгартай, оворжуу харагдуулдаг. Харин хар өнгө нь гудамж, үдэшлэг, бүжгийн танхимд зохицохын дээр ёслолын хувцасны өнгө юм.  Хар бараан өнгө нь биеийн хэмжээг нарийн, жижиг болгож харагдуулдаг. Харин ямар ч өнгөний хувьд хурц, тод хувилбар нь гоёлын болон ёслолын гэсэн утгад хамгийн их дүйцнэ. Цагаан цайвар өнгө нь биеийн хэмжээг том, өргөн болгож харагдуулдаг. Өөрт ямар харагдаж буйг мэдрэх, зөв дүгнэж чадах нь тэр хүний гоо сайхны мэдрэмж, таашаалтай холбоотой. Өөрөөр хэлбэл өөрийн нь бодол бусдад харагдаж буй байдалтай нь таарч байвал сайн. Үүнээс гадна хүн дуртай өнгийнхөө хувцсыг өмсөх үед өөртөө итгэлтэй, илүү тайван, чөлөөтэй болдог нь нэгэнт судалгаагаар батлагджээ. Иймээс зөвхөн өөрийн нүүр царайнд тохирох өнгийг төдийгүй дуртай, сонирхсон өнгөө зоригтойгоор сонгож өмсч байх нь ажил үүргээ бүтээхэд сэтгэл зүйн хувьд сайнаар нөлөөлдөг байна. Мөн өөрт зохидог, мөн дуртай, сонирхдог өнгөөс гадна сэтгэл санааны байдалдаа тохируулан хувцаслах нь бас их ач холбогдолтой. Тухайлбал, их ядарсан, бухимдсан, хөөрч догдолсон үедээ ногоон, эсвэл цэнхэр хувцас өмсөх нь зөв. Ногоон өнгө тайвшруулан амрааж, цөсөнд үүссэн чулуун тунадаснаас болж тархинд үүссэн өвчнийг анагаана. Уйтгар гунигтай үедээ шар, улаан өнгийг сонгоно. Ингэвэл удахгүй хүч амтагдан, өөртөө итгэлтэй, идэвхитэй болохыг мэдэрч эхлэнэ. Өмссөн хувцасны өнгөнөөс гадна албан тасалгаа, анги танхим, орчин тойрны эд юмсын өнгө хүний сэтгэл санаа, урам зориг, ажиллах чадвар, амжилт, хөдөлмөрийн бүтээмжинд их нөлөөлдөг байна.  Цагаан өнгө Цасан цагаан, мөнгөн цагаан, сүүн цагаан гэхчлэн цагаан өнгөний 8 хувилбар бий. Уг өнгө нь бүх өнгийн нэгдэл юм. Элбэг дэлбэг, шинэ сэргэг, сэтгэл хангалуун, жаргал цэнгэлтэй, хир буртаг үгүй ариун сайхны бэлгэ тэмдэг. Цагаан өнгө хүмүүст амралт, тайтгарал, ариун цэвэр, илэн далангуй байдлыг авчирдаг гэж сэтгэл зүйчид үздэг. Цагаан өнгөнд дурлагсад их мөрөөдөмтгий, бүхнийг цэвэр сайхнаар төсөөлдөг, мөн сэтгэл хөдлөх нь ховор, хүйтэн хөндий, аливаад шийдмэг бус байдаг гэнэ.

 

 Хамгийн соёлтой ухаалаг хэрэглээ, зөв боловсон хувцаслах гэдэг нь өөрийн хүрээний хүмүүсийн түвшинд тааруулан, ажил мэргэжил, нөхцөл байдал болон биеийн онцлогтоо тохируулан, материаллаг бололцооноосоо дээгүүр ч биш, доогуур ч биш, хэрэгцээнээс илүү хээнцэрлэлгүй мөн хэтрүүлэлгүй, цог жавхлантайгаар зохицуулан цэвэр хувцаслахыг хэлнэ. Хүний өмссөн хувцсаар нь тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэлчинг тодорхойлж болно. Хүмүүсийн тодорхой хүрээ, хэсэг бүлэг бүр өөр өөрсдийн, онцлогтой “хувцаслах хууль”-тай байдаг. Аливаа хүн хувийн ба албан шугамаар ямар нэгэн тодорхой хүрээнд нэвтэрч байр сууриа эзлэхэд хувцаслалт, гадаад төрх нь маш их үүрэг гүйцэтгэнэ. Бид, хэн хүнтэй уулзаад ихэнх тохиолдолд бодит дүр байдлыг нь тэр хүний бие бялдар, дуу хоолой, үйл хөдлөл, үнэр болон ихэвчлэн өмссөн хувцаснаас уламжлан ухаан санаанд үүссэн бодолтойгоо өөрийн эрхгүй харьцуулан боддог. Хэрэв бодол санаанд ургасан тэр дүр зураг нь бидний харж буй төрх байдалтай тохирох буюу авцалдаж байвал “аятайхан, нүдэнд дулаахан” гэсэн дүгнэлт хийдэг бол тохироогүй тохиолдолд дургүйцэл, сөрөг сэтгэгдэл төрж эхэлдэг. Хэрэв поп-од дуучин асар том теле шоунд өвдөг нь уранхай жинс өмсчихөөд дуулж байх нь ерийн зүйл байдаг бол дарга нь ажилтнаа ийм байдалтай ажилдаа ирвэл тааламжтай хүлээн авахгүй нь лав.

Иймээс “Юу өмсөх вэ?” гэдэг нь их чухал бөгөөд нөхцөл, шалтгаан, зорилгодоо тохирох ёстой юм. Мөн үүнээс гадна тогтсон уламжлал, зан заншил ёс зүйн хэм хэмжээний дагуу оролцож буй арга хэмжээ, нөхцөл байдал, онцлогт тохируулан хувцаслах бичигдээгүй хууль үйлчилсээр байна. Тухайлбал: театрт очихдоо хүмүүс жирийн байдлаас илүү гоёж, үдэш оройн буюу гоёлын хувцас өмсөх ёстой гэж ойлгодог. Ажил хэргийн ертөнцөд ажлын байр болон албан тушаалын төлөө тэмцэл мөнхөд үргэлжилж байдаг. Мэдээж энэ тэмцэлд хамгийн санаачлагатай, ажил хэрэгч нь, өндөр мэдлэг боловсролтой нь, бас хамгийн сайхан хувцасладаг нь ялна. Ажил хэрэгт амжилт олох, эсвэл бүтэлгүйтэхэд хувцас гол хүчин зүйлийн нэг байдгийг ямагт санах хэрэгтэй. Гадаадын улс орнуудын компаниуд нь өөрсдийн ажилчдын хувцаслалт маш ихээр анхаарал хандуулан бүр хувцас солих, хадгалах өрөө зэргээр хангадаг байна.Учир нь бүх ажилчдын хувцаслалт уг компаны нүүр царайг харуулах хамгийн эхний баримт болно гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнуудад банк, нисэх, төмөр зам болон үйлчилгээний зарим компаниуд ажилтнуудынхаа хувцасны загвараар өрсөлддөг бөгөөд нэртэй загвар зохион бүтээгчдийг урьж өөрсдийн ажлын онцлог, бодлогодоо тохирсон, орчин үеийн хийц загвартай, гоё сайхан хувцас захиалан хийлгэдэг байна. Бизнесийн байгууллагууд нь ажилтнуудынхаа хувцаслалтын асуудлыг маркетингийн бодлогын нэг хэсэг, байгууллагын соёлыг илэрхийлэх зүйл гэж маш өндөр шаардлага тавьдаг байна. Өөрөөр хэлбэл ажил албан дээрээ байгаа цагт хувцас бол хувь хүнийх биш харин компани, салбар, хэлтсийнх байдаг.  

Өнгө хэрхэн сонгох вэ? Хувцаслах, нүүрээ будахдаа өөртөө хамгийн зохимжтой өнгийг сонгож авахад их урлаг, нарийн мэдрэмж шаардагдана. Хаана, ямар үед өмсөх болон зүс царай, янз байдалдаа тохируулан хувцасныхаа өнгийг зөв сонгох ур ухаанд суралцсанаар сэтгэл санаа өөдрөг, дур булаам, жавхаалаг харагдаж ажил хэрэг, имжид шууд нөлөөлнө. Улаан, улбар шар, шар ногоон, хөх, цэнхэр, нил гэсэн үндсэн долоон өнгө байдаг. Эхний гурван өнгө нь нарны өнгөтэй учир “дулаан” үндсэн дөрвийг “хүйтэн” өнгө гэдэг. Мөн оролцсон өнгө, туяанаас шалтгаалан аливаа өнгө “дулаан” эсвэл “хүйтэн” өнгө болон хувирдаг. Хүн хөлөөс толгой хүртлээ хоорондоо зохицон уусах 2-3 өнгөнд багтаан сонгож хувцаславал таашаал, мэдрэмж сайн гэж тооцож болно. Ер нь аливаа өнгөний хувилбарууд нь хоорондоо болон үндсэн өнгөнийхөө хамгийн тод, хурц хэмнэлтэй хамгаас илүү найран зохицож харагддаг. Мөн улаан, хар, цагаан зэрэг эсрэг тэсрэг өнгүүд хослон зохих нь илүү байдаг. Бүдэг өнгийг бүдэгтэй нь хурцыг хурцтай нь хослуулах нь бас сайхан зохицол болдог. Аливаа өнгөний завсрын бүдэг өнгийг өдөр тутам өмсөхөөр сонгох нь ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлж, төв, даруу харагдуулдаг. Гэхдээ нил хар өнгийг хувцсыг бусад гэгээн өнгөтэй хослуулалгүй ажилдаа өмсөх нь хэт албархаг, уйтгартай, оворжуу харагдуулдаг. Харин хар өнгө нь гудамж, үдэшлэг, бүжгийн танхимд зохицохын дээр ёслолын хувцасны өнгө юм.  Хар бараан өнгө нь биеийн хэмжээг нарийн, жижиг болгож харагдуулдаг. Харин ямар ч өнгөний хувьд хурц, тод хувилбар нь гоёлын болон ёслолын гэсэн утгад хамгийн их дүйцнэ. Цагаан цайвар өнгө нь биеийн хэмжээг том, өргөн болгож харагдуулдаг. Өөрт ямар харагдаж буйг мэдрэх, зөв дүгнэж чадах нь тэр хүний гоо сайхны мэдрэмж, таашаалтай холбоотой. Өөрөөр хэлбэл өөрийн нь бодол бусдад харагдаж буй байдалтай нь таарч байвал сайн.

Үүнээс гадна хүн дуртай өнгийнхөө хувцсыг өмсөх үед өөртөө итгэлтэй, илүү тайван, чөлөөтэй болдог нь нэгэнт судалгаагаар батлагджээ. Иймээс зөвхөн өөрийн нүүр царайнд тохирох өнгийг төдийгүй дуртай, сонирхсон өнгөө зоригтойгоор сонгож өмсч байх нь ажил үүргээ бүтээхэд сэтгэл зүйн хувьд сайнаар нөлөөлдөг байна. Мөн өөрт зохидог, мөн дуртай, сонирхдог өнгөөс гадна сэтгэл санааны байдалдаа тохируулан хувцаслах нь бас их ач холбогдолтой. Тухайлбал, их ядарсан, бухимдсан, хөөрч догдолсон үедээ ногоон, эсвэл цэнхэр хувцас өмсөх нь зөв.Ногоон өнгө тайвшруулан амрааж, цөсөнд үүссэн чулуун тунадаснаас болж тархинд үүссэн өвчнийг анагаана. Уйтгар гунигтай үедээ шар, улаан өнгийг сонгоно. Ингэвэл удахгүй хүч амтагдан, өөртөө итгэлтэй, идэвхитэй болохыг мэдэрч эхлэнэ.Өмссөн хувцасны өнгөнөөс гадна албан тасалгаа, анги танхим, орчин тойрны эд юмсын өнгө хүний сэтгэл санаа, урам зориг, ажиллах чадвар, амжилт, хөдөлмөрийн бүтээмжинд их нөлөөлдөг байна.Цагаан өнгө Цасан цагаан, мөнгөн цагаан, сүүн цагаан гэхчлэн цагаан өнгөний 8 хувилбар бий. Уг өнгө нь бүх өнгийн нэгдэл юм. Элбэг дэлбэг, шинэ сэргэг, сэтгэл хангалуун, жаргал цэнгэлтэй, хир буртаг үгүй ариун сайхны бэлгэ тэмдэг. Цагаан өнгө хүмүүст амралт, тайтгарал, ариун цэвэр, илэн далангуй байдлыг авчирдаг гэж сэтгэл зүйчид үздэг. Цагаан өнгөнд дурлагсад их мөрөөдөмтгий, бүхнийг цэвэр сайхнаар төсөөлдөг, мөн сэтгэл хөдлөх нь ховор, хүйтэн хөндий, аливаад шийдмэг бус байдаг гэнэ. Эмч нар, тамирчид, царайлаг, ганган залуус, хангалуун амьдралтай хүмүүсийн хувцасны өнгө. Дан цагаан хувцас өмссөн хүн хэзээ ч ямар ч хүний анхааралд өртөж чадна. Цагааныг хар, хар хөх, хар саарал, хар ногоон мэтийн бараан өнгөтэй хослуулан өмсвөл дэгжин, эрх мэдэлтэй, ёсорхог байдлыг илтгэнэ. Ер нь цагаан өнгөтэй огт зохицдоггүй өнгө байхгүй. Түүнчлэн цагаан өнгө нарны гэрлийг ойлгох чанар их учир халуун оронд болон өдрийн халуунд цагаан хувцас өмсөхөд зохимжтой, сэрүүн харагддаг.

Хар өнгө Хар өнгөний 5 хувилбар байдаг. Уг өнгө нь их хүнд өнгө юм. Харанхуй, аймшигтай, муу муухай, сэтгэлд зохисгүй зүйлийг бид хараах төсөөлдөг.Сэтгэлд юуны түрүүн уйтгар гуниг, амьдралын баяр баясгалангүй, гэрэлд гэгээгүй, хуучныг баримтлагч, хэт албархуу, ёсорхог, уур уцаартай байдлыг илэрхийлдэг гэж сэтгэл зүйчид үздэг. Мөн сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй, ёс, дэг журмыг сахигч гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Энэ өнгөнд дурлагсад эр зоригтой, шазруун, эрэмгий, хувь заяаны эрхээр учрах сөрөг зүйлсийг сөрөн зогсох чадал тэнхээтэй, хааяа юу ч хийхээс буцдаггүй гэнэ. Түүнчлэн сонгодог загварыг эрхэмлэгчид, аливаагаас өөрийгөө хамгаалах, тусгаарлах дуртай хүмүүс, бусадтай санал бодлоо хуваалцах дургүй, ганцаардмал, зожиг гэвч буурь суурьтай хүмүүс бас ийым өнгийг сонирхдог. Хар өнгө нь биеийн хэмжээг овор багатай, нарийхан, гоолиг харагдуулдаг тул том, ясархаг биетэй, тарган хүмүүс энэ өнгийг сонгох нь элбэг байдаг. Хар өнгийг бусад өнгөтэй өмсөхөд зохицохын зэрэгцээ хиймэл гэрэлтүүлэгтэй газар сайхан харагддаг учраас орой үдшийн цагаар бүжиг, цэнгүүнд өмсөхөд тун зохимжтой. Ихэнх оронд гашуудлын үед, эмгэнэл илэрхийлэхэд хар хувцас өмсөх бөгөөд манайд харыг улаантай хослуулан гашуудлын тэмдэг болгодог.

Ногоон өнгө Ногоон өнгөний 63 хэмнэл байдаг. Байгаль дэлхийн өнгө учраас усан ногоон, нарсан ногоон, оюу ногоон гэх мэтээр хамгийн олон хувилбартай өнгө юм. Хатуу ширүүн байдал, өөрчлөлт хувирлын эсрэг тэмцэл, эсрэг тэсрэг байдлын илэрхийлэл гэж сэтгэл зүйчид үздэг. Хүнд энх амгалан, тогтвортой байдал, тайтгарал авчирдаг тул ядарсан, бухимдсан үедээ ногооныг сонгох нь зүйтэй. Энэ өнгөнд дурлагчид зөрүүд, сэтгэл хатуу, санаа бодлоо бусдад тулган хүлээлгэдэг, уйтгартай хүмүүс байх нь олонтаа гэнэ. Мөн шударга, шаргуу, өөртөө итгэлтэй, дайчин, боловсролтой, аливааг бодитой авч үздэг, байгальд хайртай хүмүүс, гэрийн санй эзэгтэй нар энэ өнгийг сонгодог гэнэ.

Улаан өнгө Улаан өнгөний 38 хувилбар бий. Засаглал, хүч түрэмгий, бадрангуй байдал, эрх мэдлийг илтгэхээс гадна гал, амьдрал, хүч чадал, хайр дурлалын бэлгэ тэмдэг болдог. Ялалт, баяр хөөр, мөн галзуурал, дэврүүн эзэрхэг байдал, өвөрмөц араншинг илэрхийлдэг гэж сэтгэл судлаачид үздэг. Улаан өнгийг таашаагчид зоригтой, сэтгэлийн тэнхээтэй, нийтэч бас бодь сэтгэлтэй, гангалах дуртай, бүрэг биш, түүнчлэн өширхүү, гомдомхой, түргэн зантай, хөөрүү байдаг гэнэ. Сэтгэл, дур хүсэл оргилуулсан өнгө учраас хайрттайгаа учрахдаа өмсөж болох боловч хэтрүүлбэл сөрөг нөлөө үзүүлдэг. Бусдын нүдэнд өртөх, анхаарлыг нь татахыг хүссэн үедээ зориуд энэ өнгийг сонгох нь үр дүнтэй бөгөөд хийморлиг харагдуулдаг байна.

Хөх өнгө Цэнхэрийг оруулаад хөх өнгөний 45 хэмнэл бий. Монголчуудын дуртай тэнгэрийн өнгө юм. Хамгийн романтик өнгө учраас энэ өнгийг таашаагчид сайхан сэтгэлтэй, уурласан ч уур нь дороо гарчихдаг, тэвчээртэй, ажиггүй байх нь элбэг байдаг.Бас даруу төлөв, итгэмтгий, мөн тэр хэмжээгээрээ итгэлтэй хүмүүс юм. Залхуу, идэвхигүй, туйлбаргүй, санаанд ч оромгүй хэрэг төвөг тарьж мэдэх хүмүүс мөн энэ өнгөнд дурладаг гэнэ.

Шар өнгө Шар өнгөний 45 хувилбар бий. Нар, эрчим хүч, алтыг төлөөлөхийн зэрэгцээ тайван, зөв боловсон харьцаатай, сэхээтэн маягийн хүний бэлгэ тэмдэг болсон өнгө юм. Энэ өнгөнд дурлагчид нийтэч, сониуч, зоригтой, аливаад дасан зохицох чадвартай, анхаарлын төвд байж  чаддаг хүмүүс гэнэ. Үүний зэрэгцээ тэд хувьсамтгай, түргэн зантай, олон ааштай, шийдмэг бус, эрх танхи, төвөгтэй зэрэг сөрөг талтай байдаг байна. Саарал өнгө Саарал өнгөний 21 хэмнэл байдаг. Монголчуудын хувцасны голлох өнгөний нэг бөгөөд завсрын өнгөнөөс хамгийн түгээмэл юм. Ийм өнгөөр хувцаслахад сөрөг нөлөө үзүүлэх нь бага, хэзээ ч эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй, ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлдэг өнгө гэж сэтгэл зүйчид үздэг байна. Найдвартай, мэргэжлийн өндөр ур чадвартай, ухаалаг гэсэн сэтгэгдэл төрүүлдэг тул ажилдаа болон бизнесийн олон төрлийн арга хэмжээнд өмсч болно. Тайван тэнцвэртэй, төвийг сахисан, даруу байдлыг илэрхийлдэг өнгө юм. Ягаан өнгө Ягаан өнгөний 20 хувилбар бий. Эмэгтэй хүний намба төрх, энхрий ялдам, эелдэг зөөлөн, булбарай байдал, эв эе, янаглалын бэлгэ тэмдэг болно. Ягаан өнгөнд дурлагчид сэтгэлийн хөдөлгөөнтэй мэдрэмтгий, халамжтай, сахйна сэтгэлтэй, бүх талын авъяастай хүмүүс байдаг гэнэ. Бас хөөрүү гомдомхой, гутруу, эмзэг, тэвчээр муутай, хүмүүс энэ өнгийг сонгодог байна. Нил өнгө Нил өнгийн 21 хувилбар бий. Бие даасан, итгэлтэй, бардам, ер бусын, нууцлагдмал, бас хээнцэр, ганган, хиймэл байдлыг илэрхийлнэ. Нил өнгийг ташаагчид зоримог, юмыг урьдаас бодож төлөвлөдөг, өөртөө итгэлтэй, тэвчээртэй, тооцоотой, зөн бэлгэтэй байх нь олонтоо. Бас амиа бодсон, хүйтэн харамч хүмүүс байдаг гэнэ.

Бор өнгө Хүрэн өнгийг оролцуулаад энэ өнгийн 51 хэмнэл байдаг байна. Монголчуудын таашаадаг түгээмэл өнгөний нэг болох бор хүрэн өнгө нь газар, амьдрал өв уламжлал, гэр бүл, эгэл жирийн хүмүүсийн бэлгэдэлболдог. Бор, хүрэн өнгөнд дурлагчид нь уламжлал, ёс заншлаа хүндэтгэн гэр бүлээ дээдэлдэг, өөртөө нэлээд итгэлтэй бусадтай нийцтэй, найзархаг, үнэнч амьдрал нь тогтсон үр хүүхэддээ халамжтай, гэр амьтай байдаг байна. Үүний зэрэгцээ биеийн амрыг харах дуртай, назгай, уйтгартай, хувиа хичээсэн, олны өмнө хүсэл зоригоо илэрхийлэх дургүй, янаг амрагийн явдалд хүйтэн хөндий ханддаг хүмүүс гэнэ.