m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 01:10
55
Ц.Батбаяр, Т.Билэгт нарын шүүх хурал болно

Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр НИТХ-ын дарга асан Т.Билэгт, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Тэгвэл тэднийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 10.00 цагт шүүх юм.

Тодруулбал, Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүнийг шүүгдэгчээр татаж,  улсын хөрөнгө мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлджээ.