m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 01:31
83
Ким Чен Уныг тохуурхсан бичлэгийг устгахгүй гэжээ

БНАСАУ-ын залуухан удирдагч Ким Чен Ун санаанд оромгүй үйлдлүүдээрээ дэлхий нийтийн чихийг дэлдийлгэдэг. Тиймээс ч түүнийг цахим ертөнцөөр тохуурхах нь их болсон. Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд Солонгост суралцдаг БНХАУ-ын оюутан түүнийг элэглэсэн бичлэг хийн интернэтэд байршуулсан нь хандалт ихтэй байна. Харин үүнд дургүйцсэн Ким Чен Ун БНХАУ-аас бичлэгийг устгаач хэмээн хүсэлт илгээсэн ч “Боломжгүй” гэсэн хариулт авчээ. Уг клипэнд түүнээс гадна олон орны удирдагчдыг оролцуулсан байжээ.

Өнгөрсөн сард АНУ, Канадын жүжигчид болох Сет Роген, Жеймс Франко нар Ким Чен Уны талаар хийж буй "The Interview" киноныхоо трейлерийн цацсан. Энэхүү кино нь түүнийг устгаж байгаагаар гардаг бөгөөд Ким Чен Ун энэ асуудлаар “Хэрвээ киног хориглохгүй бол АНУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авна”  хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Сет Роген, Жеймс Франко нарын хийж буй киноны трейлер:

Тус кинон дээр гарах Ким Чен Уны дүр

Г.Төгөлдөр