m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 03:11
133
Г.Алтанхүүгийн шүүх хурал хойшиллоо

Найз бүсгүйгээ зодож, хүнд гэмтээн амь насыг нь хөнөөсөн хэрэгт Г.Алтанхүү сэжиглэгдэн шалгагдаж байгаа билээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд эхэлсэн болов ч удалгүй завсарласан.

Учир нь талийгаачийн өмгөөлөгч М.Ичинноров эрүүл мэндлийн байдлаас болж шүүх хуралд оролцож чадаагүй учир хохирогч тал хойшлуулах хүсэлт гаргаад байгаа юм. Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хэзээ хурлаа хийх болсноо удахгүй зарлах аж. Манай сурвалжлах хэсэг удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.