m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 04:04
77
Бүтэлгүй сээтэгнэл

Болзоот залуутайгаа харьцахдаа та алдаа гаргадаг юм биш биз? Түүнтэй хамт байхдаа ямар үйлдэл хийж болохгүй вэ?

1. Түүнд атаархал төрүүлэх

Түүнд ямар нэгэн зүйлээр гайхуулж увгүй сэтгэгдэл төрүүлэх нь хэнд ч таагүй санагдана. Жишээ нь мөнгөөр, эд хөрөнгөөр гайхуулах.

2. Үсээ хуруундаа ороож үсээ оролдох

Эрчүүд биеэ сайхан авч явдаг бүсгүйд хайртай. Бас сайхан үстэй бүсгүй таалагддаг. Гэхдээ энэ л биш шүү.

3. Дуу чимээ гарган идэх

Их дуу чимээ гарган иддэг эмэгтэй үнэхээр онцгүй харагддаг. Ялангуяа уруулаа түүн рүү хараад долоох ч хэрэггүй шүү. Үнэхээр бүдүүлэг байх болно.

4. Олон нийтийн дунд ширтэлцэх

Энэ үйлдлийг зөвхөн 2-уулаа байхдаа хийх нь дээр. Найз нөхдийнх нь хажууд хэрэггүй. Түүнийг та эвгүй байдалд оруулах болно.

5. Худал хэлэх

Мэдээжийн хэрэг худал хэлэх нь үргэлж араасаа муу дагуултай байдаг. Бага ч бай том ч бай худал хэлж дараа нь тэр таны үнэнийг мэдвэл таныг үнэлэх үнэлэмж нь буурах нь тодорхой.

6. Нүдээ эрмэх

Ихэнх эмэгтэйчүүд бодохдоо таалагдсан залууруугаа нүдээ эрмэх нь боломжит үйлдэл гэж боддог. Гэвч үнэн байдал дээр нүдээ эрмэх нь тийм ч таатай санагддаггүй байх нь. Үүний оронд зөөлөн нүдний контакт өгсөн нь дээр.