m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 04:10
62
Сайн унт бүсгүй минь

Сайн нойр авах нь бүхий л насны хүнд хамгийн чухал зүйл. Тэгвэл сайн нойр авахад юу чухал харин нойр хулжаадаг зүйлс юу болохыг тэр бүр мэдээд байдаггүй. Тэгвэл доорхи хэдэн зүйлсийг унтахаасаа өмнө хориглож, заримыг нь хэвшил болгон хийх хэрэгтэй.

Унтахгүй, амралтгүй ажиллаж сурах нь дараах байдалд хүргэдэг. Тухайлбал мартамхай болох, жингийн алдагдал, илүүдэлд орох, зүрхний өвчлөлд өртөмтгий болох, дархлааны систем суларна, цусны даралт ихэсэх өвчинд нэрвэгддэг. Иймээс залуу, эрүүл байдлаа хадгалахын тулд унтаж амар.

 Унтахдаа хэвших зүйлс

1. Тогтмол цагт унтаж, амрах

Тогтмол эрт унтаж, боломжтой бол эрт сэр. Сэрсэнээс хойш 10 минут нүдээ нээлттэй хэвээр хэвтэх нь нойрыг бүрэн сэргээж, эрч хүчтэй сэрэхэд ихээхэн нөлөөлдөг.

2. Тогтмол хөдөлгөөнтэй бай

Өдөрт дор хаяж 10 минут алхах нь оройн бөх нойронд бэлдэх сайн арга

3. Халуун усанд ор

Нойр хулжаад, хөрвөөгөөд байлгүй. Халуун усанд ор. Удалгүй нойр хүрж, хөрвөөлгүй нам унтах болно.

4. Орой унтахаасаа өмнө дугхийгээд хэрэггүй.

20 минутаас хэтрүүлэн дугхийх нь аюултай. Учир нь бүх  шөнийн туршид таны нойр хүрэхгүй орондоо “тарчлах” болно.

5. Чимээгүй орчинд бай.

Нам гүн орчинд байх нь хамгийн зөв сонголт. Унтахаасаа өмнө дор хаяж нэг цагийн өмнө зурагт, телевиз, гар утаснаасаа холд.

6. Агаарт унт 

Аль болох өрөө зохистой хэмтэй байх хэрэгтэй. Хэт халуун, хүйтэн биш байж бөх нойрсрх болно.

Зохисгүй зүйлсийн жагсаалт

Унтахаасаа өмнө идэх хэрэггүй.

Унтахаасаа өмнө хоол идээд байгаа юм биш биз. Таргалах, ходоод гэдэсний өвчлөлд илүү өртөмтгий болох болно.

Архи,согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Унтахаасаа өмнө согтууруулах төрлийн уух зүйлсийг хориглох хэрэгтэй. Зүрхний өвчтэй болмооргүй байгаа биз дээ.

Сэргээгч хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Кофе, шоколад гэх мэт зүйлсийг хориглох хэрэгтэй. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн сэргээгч бодис ихээр агуулдаг. 

18 болон түүнээс дээш настай хүн өдөрт 7.5-9 цаг

12-19 настай хүн 8.5-10 цаг 

5-12 настай хүүхэд 10-11 цаг 

3-5 настай балчир хүүхэд 11-13 цаг

1-3 настай хүүхэд 12-14 цаг 

1 болон түүнээс доош настай хүүхэд 14-15 цаг унтах хэрэгтэй.