m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 04:45
83
С.Жеррард шигшээдээ дахиж тоглохгүй

“Ливерпуль”-ийн ахлагч Стивен Жеррард Английн шигшээд дахиж тоглохгүй гэж шийджээ. Тэрбээр “Гурван арслан”-гийн төлөө 114 тоглолтод гарахдаа 38 удаад нь ахлагчийн туузтай тоглосон юм. 

“Шигшээ багтаа тоглосон хором бүртээ би сэтгэл дүүрэн байлаа. Дахиад Английн шигшээгийн өмсгөлийг өмсөхгүй гэхээр харамсалтай байна. Гэхдээ би Английн хөлбөмбөгийн холбоотой нягт холбоотой хэвээрээ үлдэж, чадах бүхнээрээ туслахыг хүснэ. Одоо зөвхөн “Ливерпуль”-ийн төлөө хүчээ өргөхийг би зөв гэж үзэж байна. “Энфилд”-д Аваргуудын лиг ч эргэн ирлээ” гэж Жеррард хэлсэн байна.