m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 05:36
58
Цэх шулуун нуруутай байхад тустай зөвлөмжүүд

Суугаа хэв маягийн амьдралтай хүмүүст судас бүдүүрэх, шамбарамтай болох эрсдэл байдаг тул үүнээс сэргийлэх хэрэгтэй. Иймд доорх зөвлөмжийг толилуулж байна.

- Ажлаас тарж ирээд бүх булчингаа суллаж 15 мин хэвтэж занш.

- Ирэнгүүтээ гэр орны ажил хийх хэрэггүй.

- Долоо хоногт 1-2 удаа бассейнд ор.

- Бүү бөгтийж яв.

- Бөгтийж явдаг хүн өөрөөсөө ичиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг… гэсэн үг бий.

- Бөгтийх тусам нуруунд өгөх ачаалал нэмэгддэг.

- Гараар хийх ажилд үргэлж ач холбогдол өгч бай. Энэ нь булчин хөгжүүлэхэд тустай.

- Компьютерийн өмнө огт хөдөлгөөнгүйгээр удаан бүү сууж бай. Байршлаа 10 мин тутам солих хэрэгтэй.

- Унасан зүйлийг авахдаа өвдгөө нугалсхий. - Хэт огцом хөдөлгөөн бүү хий. - Эмэгтэйчүүдийн хувьд захихад өдөр бүр өндөр өсгийтэй гутал өмсөх нь нуруунд хэт ачаалал өгдөг. - Ажил хэрэгч эмэгтэйчүүд 5 см-ээс өндөр бус, хоншоор нь хэт нарийн бус туфль өмсөхөд сайн тохирно. - Өдөр бүр 30 мин явган алхаж бай. - Хүнд ачааг нэг гартаа бүү төвлөрүүл. Ачааг хоёр гартаа хуваарил.