m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 06:02
63
Даамчид “Nijmegen Open”-д оролцож байна

Голландад болж буй “А” ангиллын олон улсын тэмцээнүүдэд манай даамчид оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Эдгээр цувралуудын эхний тэмцээн “Heerhugowaard Open 2014”энэ сарын 12-19-ний өдрүүдэд Херхюговард хотноо болж өндөрлөлөө. 22 орны 191 даамчин (үүний 35 нь их мастер цолтон) оролцсон тус тэмцээнд ОУХМ Р.Манлай (Масс Агентлаг) 11 оноо авсан амжилтаар 45 дугаар байр, ОУИМ М.Нямжаргал (Говь Хангай мебель) 8 оноогоор 126 дугаар байр, спортын мастер Д.Энхтуул 8 оноогоор 142 дугаар, дэд мастер М.Шийравжамц (НВЦ) оноогоор 169 дүгээр байрыг тус тус эзэлжээ.

Мөн тэмцээний дундуур зохиогдсон хос тоглолтын тэмцээнд дэд мастер М.Шийравжамц Голландын Морис Коопманшаптай хамтран ангилалдаа хоёрдугаар байр эзэлсэн байна. Манай тамирчид одоо Неймеген хотноо “Nijmegen Open 2014”тэмцээнд оролцож байна.