m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 07:22
145
"Нэг төлөөлөгч-Нэг ажил" бүтээлч ажлын аян өрнүүллээ

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ИТХ-ын зургаа дахь удаагийн сонгуулийн  ээлжит зургадугаар хуралдаан хуралдаж, сумын “Орон нутгийн хөгжлийн хэтийн төлөвлөгөө”, "Орон нутгийн хөгжлийн сангийн журам" болон сумын газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөнд нэмэлт хийх, орон нутгийн төсвийн тодотгол, бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Хурлаас “Нэг төлөөлөгч-Нэг ажил” бүтээлч ажлын уриа дэвшүүлж, дэмжин тогтоол гарган ажиллахаар болжээ. 
Мөн сумын ИТХ, Тэргүүлэгчид, Ажлын албанаас МУ-ын УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг дээшүүлэх” нь хөтөлбөрт “Иргэдийн оролцоог хангах” нь сэдвээр төсөл бичиж, улсад шалгарч, зургаан сая төгрөгийн хөтөлбөрт хамрагдлаа.