m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 07:36
24
Ж.Батзандан Голландын сайд асан Х.Блэкэртэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан даваа гаригт Голланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэртэй уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Х.Блэкэр Монгол Улсад урьсанд талархал илэрхийлэн хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгасан юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “ Бид сүүлийн жилүүдэд нүүдлийн аж ахуйгаа фермийн аж ахуй болгох ажлыг эрчимжүүлж байгаа. Голланд улсын хувьд хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж чадсан туршлагатай. Голландын хөдөө аж ахуйн салбарын туршлагыг, техник технологийг Монгол Улсад улсад нэвтрүүлж чадвал Орос, Хятад, цаашлаад Солонгос, Японы зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ хамтарч гарган өрсөлдөж боломж байгааг бид харсан. Тиймээс хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах хүсэлтийг санал болгомоор байна” гэсэн юм. Ийнхүү талууд хөдөө аж ахуйн салбарын талаар харилцан санал солилцсны дараагаар Голланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэр Монгол  Улсын хүнс хөдөө аж ахуйн талаар нарийн судалгааг хийж хамтарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.