m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 07:45
367
Луувангийн зутан шөл

Орц: /Нэг хүний порц/

Шар лууван 1ш,

Цөцгийн тос 20 гр,

Гурил 20 гр,

Ногоо чанасан шөл 250 гр,

Улаан перец,

Давс,

Зутан шөл амтлагч.

 

Бэлтгэх арга: Луувангийн зутан шөл бол хүний биед маш сайн, амин дэмтэй хоол юм. Лууванг үрүүлд үрж жижиглээд цөцгийн тосонд 2-3 минут орчим хуурна. Дээр нь хуурай гурил бага багаар нэмж цацан зөөлөн гал дээр 4-5 минут орчим үргэлжлүүлэн хуурна. Үүн дээрээ ногоо, чанасан шөлөө хийж сайтар хутган жигд зутан болгоод зөөлөн галаар буцалгаж болгоно. Улаан перец, давс болон зутан «шөл амтлагчаар шөлөө амталж болно.