m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 07:55
117
Ирина Шейк Монгол цустай гэв

ОХУ-ын загвар өмсөгч, алдарт хөлбөмбөгч Криштиану Роналдугийн найз бүсгүй Ирина Шейк монгол цустай аж. Тэрбээр нэгэн сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ “Намайг Орос хүн гэхэд хүмүүс итгэдэггүй. Бразил хүн шиг харагдаж байна гэдэг. Миний аав Татар хүн байсан. Бараг л Монгол гэсэн үг. Би аав шигээ бор арьстай. Тийм болохоор би өөрийгөө Оросын тагнуул гэж хэлдэг юм” хэмээн ярьжээ.

Мөн тус сэтгүүлд тэрбээр кинонд тоглож байгаа тухайгаа ярьжээ. Ирина Шейк энэ сарын 25-нд нээлтээ хийх “Hercules” кинонд тоглосон байна. Тэрбээр домогт баатар Гераклийн эхнэрийн дүрд тоглосон гэнэ. Энэ нь загвар өмсөгч бүсгүйн тоглож буй анхны кино бөгөөд “үхэж” байгаа хэсэг нь хамгийн хүнд байсан хэмээн ярьжээ. Гэхдээ зураг авалт түүнд таалагдсан бөгөөд дахин санал ирвэл татгалзахгүй байхаар шийдсэн байна.

“Hercules” киноны трейлер

“Hercules” кинонд түүний гарах дүр

Түүний зурагнаас

Ирина Шейк найз залуу Криштиану Ронадугийн хамт