m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 07:57
111
Хоол ундаа цэгцэлснээр та нүүрний арьсаа ч цэвэрлэнэ

Хүүхдүүдийн шилжилтийн нас эхлээд насанд хүртэлх хугацаанд  бие махбод, нүүр царайд нь олон янзын  өөрчлөлт гардаг бөгөөд тэр бүхнийг тойрон гарах хэцүү. Тэднийг бага байхад нь  хоол ундны дэглэмийг нь тааруулж тохируулаад, хяналт тавиад болдог байсан бол шилжилтийн насанд нь ингэх бараг боломжгүй байдаг. Ингээд л нүүрээр нь жижиг улаан гүвдрүү, батга, тууралт гарах нь олширдог. Тэгэхээр хоол унд болон батга тууралтын хооронд ямар нэгэн холбоо оршдог нь илэрхий байна.

Нүүрний батга, тууралт гормоны өөрчлөлтөөс шалтгаалдаг нь нэгэнт тодорхой зүйл мөн   хэдий ч үүнд хоол унд ямар ч нөлөөгүй гэж хэлэх нь дэндүү өрөөсгөл тайлбар болно. Хамгийн сүүлийн судалгааны үр дүнгүүд холбоотойг нь нотолж буй боловч энэ нь ихэнх хүмүүсийн боддог шиг энгийн зүйл биш, тайлбарлахад төвөгтэй байдаг юм. Хар ухаанаар бодоход л шарсан хуурсан, тослог ихтэй хоол унд байнга идэж уух нь батга ихээр гарахад нөлөөлдөг нэг шалтгаан байх магадлалтай, шилжилтийн насныхан шоколад, пицца, чипс гэх мэтийн тослог ихтэй, чихэр ихтэй хоол унднаас хол явна гэж байхгүй.  Гэсэн ч эдгээр хүнсний аль нэгээс нь болоод батга гарч байна гэвэл яг таг нотолчих үзүүлэлт хомс байдаг. Харин асуудлын гол нь идэж ууж буй хоол унд бүхэлдээ тослог, чихэр ихтэй гэдэгт байдаг юм,   ялангуяа цэвэршүүлсэн (боловсруулсан) нүүрс ус, элсэн чихэр ихтэй хоол унд байнга ихээр хэрэглэх нь батга тууралтны нэг шалтгаан болж байдаг. Ийм “муу нүүрс ус” бүхий цагаан талх, гоймон, төмс, цагаан будаа, элдэв амттан гэх мэтийн “цагаан хүнс” нь нүүрээр батга гарч улаан юм туурах нэг шалтгаан байж болох юм. Хоол ундандаа цэвэршүүлсэн нүүрс ус зонхилон хэрэглээд ирэхээр бие махбод бүхэлдээ  байнгын аядуу үрэвсэлд автаж, биед зөөлөн улалзах дөл мэт үйл явц үүсэх буюу биеийн халуун ихэсдэг нь олон төрлийн бэрхшээлтэй асуудал түүний дотор батга, тууралт гарах нэг шалтгаан болдог. Тэгэхээр, энэ нь зөвхөн шарсан төмс гол асуудал болоод байгаа юм биш, бүхий л шарсан хуурсан хүнс, цагаан талхтай хавчуурганаас эхлээд чихэрлэг хийтэй ундаанууд бүгдээрээ л бие махбодод нүүрс усны ихээхэн ачаалал үүсгэдэг. Энэ халууныг буруулах хэцүү биш- ердөө л сайн зөв хооллолт шаардлагатай. Гол анхаарлаа эрүүл нүүрс ус (хүнсний ногоо, жимсний гаралтай) болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй омега 3 тос хэрэглэх хэрэгтэй.



Хоол ундандаа цэвэршүүлсэн “цагаан” нүүрс ус, чихэр хэрэглэхээс аль болохоор зайлхийж байгаарай. Хааяа хоолны дараа амттан идэхэд муу юм байхгүй, гэхдээ хүүхдүүддээ байнга амттан идүүлэхээс, ялангуяа хоолны бүтэн халбагаар хийсэнтэй тэнцэх чихэртэй хийтэй ундаанууд нэг суултаар уулгахаас зайлсхийх хэрэгтэй. Ойр тойрондоо шинэхэн жимс, ногоо, бүхэл үрийн бор талх, бор гоймон, сүүнд хийж  иддэг овъёосны нэвс бэлдээд тавьчихаж бай. Хүүхдүүд омега 3 тосыг туна загаснаас авч болох юм, энэ бол бидний олонх маань хүнсэндээ байнга хэрэглэдэг загас шүү дээ.