m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 08:03
74
ШШГБ-ын алба хаагчид НҮБ-ийн медалиар энгэрээ мялаалаа

БНӨСУ-д явагдаж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын III батальонд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Байгууллагыг төлөөлөн үүрэг гүйцэтгэж буй таван офицер, 13 ахлагч нар ажиллагааны газар гурван хариуцлагын бүсэд хуваагдан үүрэг гүйцэтгэж байна. Батальоны үндсэн байрлал болох Юнити мужийн Бентью хотын НҮБ-ийн баазад 10 албан хаагч, Париан сууринд үүрэг гүйцэтгэж байгаа гуравдугаар мотобуудлагын ротод найман албан хаагч, Баруун Бахар Эль Газаль мужийн Вау хотын НҮБ-ийн баазад үүрэг гүйцэтгэж байгаа хоёрдугаар мотобуудлагын ротод хоёр албан хаагч тус тус өргөсөн тангарагтаа үнэнч, сахилга бат ёс зүйтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
Батальоны нийт бие бүрэлдэхүүн болон ШШГБ-ын энхийг сахиулагчид  энэ сарын 10-14-ний өдрүүдэд Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, морин цагт хүндэт харуул жагсаж НҮБ-ын Хүчний командлагчийг угтан авсанаар НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа болсон юм.