m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 08:05
200
Таны үсэнд ямар витамин дутагдаж байна вэ?


 Витамин А. Хэрэв үс тань хагатаж, хуурайшин, хугарч, гялтганадаг өнгөлөг чанар нь буурч байгаа бол энэ витамин дутагджээ.

Витамин В2. Энэ витамин шампуньд тань хэвийн хэмжээтэй байгаа бол үс эрүүл, өнгөлөг байдаг. Хэрэв таны үс гэнэт хэтэрхий тослогтож, эсвэл дэндүү хуурайшиж байгаа бол витамин В-ийн илүүдэл болжээ.

Витамин В3. Үс эрт бууралтан, ургалт нь удааширч байгаа бол витамин Вз дутагдаж байгаагийн шинж. Энэ төрлийн витамин агуулсан шампунийг хэрэглэвэл асуудлыг шийдэж болно.

Витамин В6. Хуйх хуурайшин загатнаж, хагатаж эхэлбэл витамин В6-гаар баялаг шампунь хэрэглээрэй. Витамин В9. Энэ бол фолийн хүчил. Үсний тань ургалтыг сайжруулна.

Витамин В10. Энэ витамин нь витамин В3-тай холилдсон байвал эрт бууралтахаас сэргийлэн, ургалтын процесст сайнаар нөлөөлдөг. Витамин PP. Үсний тань уналтыг зогсоож, хагыг арчлахад тустай. Витамин Е. Үсэнд тэжээл өгөн ургалтыг сайжруулна. Витамин F. Үсний уналт, хагаталтыг зогсооно.