m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 08:19
138
Харилцаа холбооны зохицуулах хороо Баруун бүсийн нутгаар семинар зохион байгуулж байна

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын өнөөгийн хөгжил, бодлого, зохицуулалтын асуудлуудын чиглэлээр бүсийн сургалт, семинарыг 2006 оноос эхлэн жил бүр бүсчлэн зохион байгуулж ирсэн уламжлалтай аж. Энэхүү уламжлалын дагуу энэ онд Баруун бүсийн семинар, сургалтыг “Харилцаа холбооны зохицуулалт, хөгжлийн чиг хандлага-2014” сэдвээр Баруун бүсийн тулгуур төв-Ховд аймгийн Ховд хотноо долдугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг семинар, сургалтанд Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн нийт 90 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм. Түүнчлэн хотоос МТШХХГ, Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨК, МЦХ ХК, Монгол шуудан ХХК, Мобиком ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК зэрэг оператор компани, байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох бүрэн нээлттэй гэнэ.