m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 08:27
91
Бид яагаад дургүй хүнтэйгээ найзууд байдаг вэ

АНУ-ын судлаачид бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэх болсон Фэйсбүүкийн хэрэглэгчид дунд нэгэн судалгаа явуулжээ. Энэ нь ямар шалтгаанаар хүмүүсийг бүртгэж авдаг вэ гэсэн агуулгатай судалгаа аж. Ингэхэд давхардсан тоогоор тэдний 69 хувь нь тэр хүний юу хийж байгааг харах дуртай учраас, 57 хувь нь гэр бүл хайртай дотны хүмүүсээ бүртгэсэн, 54 хувь нь өмнө хамт ажиллаж сурч байсан холбоотой байх хүсэлтэй хүмүүсээ бүртгэсэн, 50 хувь нь найз биш болчихвол надад гомдоллоно, 31 хувь нь хүүхдүүд болон найз нараа юу хийж байгааг нь харж байх зорилгоор хэмээн хариулжээ. Сонирхолтой нь, тэдний 68 хувь нь дургүй хүмүүсээ бүртгэсэн хэмээн судалгаа гарсан бөгөөд шалтгааныг нь тодруулахад “Тэдний юу хийж байгаа нь тагнах” хэмээн хариулсан байна. Мөн фэйсбүүк хэрэглэгчдийн найзын тоо дунджаар 671 байжээ.

Г.Төгөлдөр