m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 08:34
49
Бизнес уулзалт зохион байгуулна

МҮХАҮТ болон БНХАУ-ын Жилинь мужийн Худалдаа эдийн засгийн төлөөлөгчид хамтран Монгол улс болон БНХАУ-ын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр бизнес уулзалт зохион байгуулна. Тус уулзалтанд БНХАУ-ын Жилинь мужаас 50 орчим бизнес төлөөлөгчид хүрэлцэх ирэх бөгөөд уулзалтын үеэр шаардагдаж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлж  түүнчлэн бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай бизнес санал солилцох юм. Барилга байгууламж, ашигт малтмал, газар тариалангийн аж үйлдвэр, нефть химийн аж үйлдвэр, ойн аж үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжүүд уг уулзалтанд оролцож болох юм байна.

Г.Жаргалмаа