m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 07:10
25
Ерөнхийлөгчийн бие сайжирч, Японы Ерөнхий сайд зоог барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын эхээр Японд нурууны хагалгаа хийлгэсэн. Хагалгаа амжилттай болж, биеийн байдал нь сайн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Токио хотноо өөрийн албан өргөөндөө урьж зоог барив. Талууд уг уулзалтын үеэр Монгол, Япон хоёр орны харилцаа өндөр дээд түвшинд эрчтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцжээ.